Баянхонгор аймгийн багш нарт
Pearson хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөн туслав

Баянхонгор аймагт Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 01–12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Энэхүү үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газар, Ай И Ди Си ХХК – Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, Баянхонгор аймгийн Боловсролын газар хамтран зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт жигд, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн юм.

 

Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн төрийн өмчийн 8 ерөнхий боловсролын сургуулийн 13 захирал, удирдлага болон 30 англи хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

 

Тухайлбал дараах сургуулиудад зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үүнд:

  • – Баянхонгор аймгийн Номгон сургууль
  • – Баянхонгор аймгийн 5 дугаар сургууль
  • – Баянхонгор аймгийн Номундалай сургууль
  • – Баянхонгор аймгийн Эрдэм сургууль
  • – Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургууль
  • – Баянхонгор аймгийн Гэгээн Сумади сургууль
  • – Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургууль
  • – Баянхонгор аймгийн Шаргалжуут багийн сургууль

 

Үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт Pearson english connect дижитал платформыг үр дүнтэй ашиглах аргачлал, хичээлийн төлөвлөлт болон суралцагчийн үнэлгээний зохион байгуулалтын талаар зөвлөгөө өгч, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээний хэрэгжилттэй танилцлаа.

 

Мөн дижитал платформ болон хэвлэмэл сурах бичгийг хослуулсан энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг хүргэв.

 

Багш нарт:

  • – Цахимд суурилсан хичээлийн суралцахуйн зорилтыг сайтар судалж, ээлжит хичээлийг төлөвлөх
  • – Платформ болон сурах бичгийг хослуулан ашиглах
  • – Сайн туршлага, үр дүнтэй хичээлийг түгээн дэлгэрүүлэх

 

Суралцагчдад:

  • – Хэвлэмэл болон дижитал сурах бичгийг хослуулан ашиглах
  • – Аудио бичлэгийг сонсож, зөв дуудлага дээр анхаарах
  • – Платформ дээрх дасгал даалгаврыг тогтмол хийж хэвших

 

Эцэг эх, асран хамгаалагчдад:

  • – Цахим хичээлийн дасгал, даалгаврыг хүүхэд үр дүнтэй гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • – Гар утас болон цахим төхөөрөмжийн хэрэглээг зохистой хянах

 

Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөн туслах энэхүү үйл ажиллагаа цаашид бусад аймаг, орон нутагт энэ хичээлийн жилийн турш үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Танилц:Этгээд хөгжилтэй англи хэлний хэлц үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Зөвлөгөө: Олон улсын оюутнуудад зориулсан англи хэл сурах үр…

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Урам зориг суралцах арга барилд хэрхэн нөлөөлдөг вэ?

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Яагаад сурагчид ангидаа англиар ярихгүй байна вэ?

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Шинэ үгийн утгыг олж мэдэх аргууд

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.