Хэл сурах үед тархинд юу болдог вэ?

Шинэ хэл сурах үед тархи маш идэвхтэй ажиллаж, шинэ мэдрэлийн холбоосууд үүсгэдэг. Энэ үйл явцыг нейропластик чанар гэж нэрлэдэг бөгөөд тархи шинэ мэдээлэлд дасан өөрчлөгдөх чадвартай гэсэн үг юм.
 
Хэл сурах үед ялангуяа Broca’s area (ярих, өгүүлбэр бүтээх) болон Wernicke’s area (сонсох, ойлгох) хэсгүүд идэвхждэг. Мөн ой тогтоолт хариуцдаг hippocampus шинэ үг, дүрэм, хэллэгийг хадгалахад чухал үүрэгтэй.
 
Давтамжтай суралцах тусам нейронуудын хоорондын холбоос улам хүчирхэг болж, үгсийг хурдан санах, ойлгох, зөв дуудах чадвар сайжирдаг. Энэ нь ой санамж, анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадварыг мөн хөгжүүлдэг.
 
Энгийнээр хэлбэл, шинэ хэл сурах бүрт таны тархи “шинэ зам” үүсгэж, улам хүчирхэг болж байдаг.

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.