Монгол Улсад англи хэлний боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ай И Ди Си ХХК 2025–2026 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг танилцууллаа.
Тус хугацаанд олон улсын сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх, багш нарыг чадавхжуулах, сурагчдын уншлагын чадварыг хөгжүүлэх, олон улсын олимпиад болон мэргэжлийн шалгалтуудыг зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлжээ.
Тодруулбал, Их Британийн Pearson байгууллагын англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг 2025–2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд III–X ангийн сурагчдад хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ тус хөтөлбөрийг 38 сургуулийн X–XII ангид туршилтын журмаар нэвтрүүлээд байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд сургуулиуд болон багш нартай идэвхтэй хамтран ажиллаж, 1560 утасны дуудлага, 866 e-support хүсэлт, 8720 и-мэйл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл хүргэн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэв.
2025–2026 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 203 багшийг сургалтад хамруулж, 24 багшид Open Day арга хэмжээний үеэр зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Үүнээс гадна цахим системд суурилсан Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөн туслах зорилгоор Баянхонгор, Дорноговь, Төв аймгийн 16 сургуульд, мөн Улаанбаатар хотын 3 дүүргийн 8 сургуульд сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх замаар англи хэлний ур чадварыг сайжруулах зорилгоор дэлхийн тэргүүлэх хэвлэлийн байгууллага Scholastic-ийн англи хэлний цахим номын санг Монгол Улсад нэвтрүүлсэн. Тус цахим номын санг ашиглан зохион байгуулсан “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар – 2024” уншлагын уралдаанд 89 ангийн 2560 сурагч, 70 багш оролцож, нийт 3150 цаг 45 минут уншиж, 437,346,991 үг уншсан амжилтыг үзүүлжээ.
Үүнээс гадна сурагчид өөрийн англи хэлний мэдлэг, ур чадвараа сорих, олон улсын сурагчидтай өрсөлдөх боломжийг бүрдүүлж Hippo олон улсын англи хэлний олимпиадыг Монгол Улсад зохион байгуулж ирсэн.
13 дахь удаагийн Hippo олимпиадад Монгол Улсын 688 сургуулийн сурагчид оролцсоноос 6124 сурагч эхний шатанд, 728 сурагч үндэсний шигшээ шатанд, 56 сурагч бүсийн шигшээ шатанд, 24 сурагч плей-офф шатанд, 19 сурагч дэлхийн финалын шатанд шалгарсан байна.
Мөн ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан олон улсын шалгалтуудыг эх орондоо өгөх боломжийг бүрдүүлж, Pearson VUE-ийн албан ёсны шалгалтын төв болох IEDC TestHub-ийг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
IEDC TestHub – Pearson VUE-ийн албан ёсны шалгалтын төвөөр дамжуулан олон улсын мэргэжлийн 14 төрлийн шалгалтыг 106 хоногийн хугацаанд зохион байгуулж, нийт 102 хүн шалгалт өгчээ.
Ай И Ди Си ХХК нь Монгол Улсад англи хэлний боловсролын чанарыг дээшлүүлэх замаар олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, боловсролын технологийн шийдэл нэвтрүүлэхийн зэрэгцээ багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.