Англи хэлний тухай сонирхолтой
11 баримт

Англи хэл нь дэлхий дээрх хамгийн өргөн хэрэглэгддэг хэлнүүдийн нэг боловч та энэ хэлний талаар хэр ихийг мэдэх вэ? Энд танд сонирхолтой санагдаж магадгүй англи хэлний тухай 11 баримтыг хүргэж байна. 

 

  1. 1. АНГЛИ ХЭЛ БОЛ ТЭНГЭРИЙН ХЭЛ

Англи хэл олон улсын хэл гэдгийг та мэдэх байх (67 орны албан ёсны хэл). Харин тэнгэрийн хэл гэдгийг та мэдэхгүй байж болох юм. Учир нь, дэлхийн хаана нисэж байгаагаас үл хамааран бүх нисгэгчид хоорондоо англи хэлээр харилцдаг. Энэ ч үүднээс англи хэл сурах нь ажил эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлдгийн бас нэг баталгаа юм. 

 

2. “YOU” ЭСВЭЛ “ME”

Бид “you”, “me” гэсэн үгсийг байнга хэрэглэдэг. Аль нь илүү олон хэрэглэгддэг гэж та бодож байна вэ? “You” нь англи хэлний хамгийн их хэрэглэгддэг 18 дахь үг бол “me” нь 50-д ордог. Харин хамгийн их хэрэглэгддэг үг бол “the” юм. 

 

3. НЭГ ТЭРБУМ ХҮРТЭЛ “В” ҮСЭГГҮЙ

Хэрэв та бүх тоог үгээр нь дарааллаар бичвэл (one, two, three, four…) “b” үсгийг one billion буюу нэг тэрбум хүрэх хүртэл огт ашиглахгүй. 

 

4. ДАВТАГДААГҮЙ ҮСЭГТЭЙ ХАМГИЙН УРТ ҮГ

“Subdermatoglyphic” гэдэг нь үсэг давтагдаагүй бичигддэг англи хэлний хамгийн урт үг (17 үсэгтэй). Энэ нь хурууны үзүүрийн доорх арьсны давхаргын эмнэлзүйн нэр юм. Мөн “uncopyrightable” гэдэг үг 15 үсэгтэй, нэг ч үсэг давтагдаагүй бөгөөд “зохиогчийн эрхээр хамгаалагдах боломжгүй” гэсэн утгатай. 

 

5. ШЕКСПИР – АНГЛИ ХЭЛНИЙ БҮТЭЭГЧ 

Алдарт жүжгийн зохиолч Уильям Шекспир өнөөг хүртэл хэрэглэгдэж буй олон үг, хэллэгийг бий болгосон. Үүнд: “fashionable”, “advertising”, “laughable” зэрэг үгс болон “fight fire with fire” (дайралтад ижил аргаар хариу өгөх) гэх мэт хэллэг орно. 

 

6. ТОЛЬ БИЧИГТ ШИНЭЭР НЭМЭГДДЭГ ҮГС 

Англи хэлний толь бичигт хоёр цаг тутамд нэг шинэ үг нэмэгддэг. Жишээлбэл, 

  • – nerdjacking-яриаг хэт нарийн тайлбараар булаах;
  • -undorse-бодлого, шийдвэрийг цуцлах;
  • -Mx-“Mr”, “Ms”-ийн оронд хэрэглэгдэх хүйс ялгаагүй хаяг 

 

7. ХУУЧИН ҮГ, ШИНЭ УТГА 

Өнөө үед “twerk” гэдэг нь бүжгийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Харин 19-р зуунд “twirk” (i үсэгтэй бичигддэг) гэдэг нь мушгих, татганах, хөдөлгөөнийг илэрхийлдэг байжээ. 

 

8. ХУУЧИН ҮГ, ШИНЭ УТГА 

Англи хэл нь 5-р зуунаас эхтэй хуучин англи хэл (old english)-ээс үүсэлтэй. 15-р зуун хүртэл цэг, таслал зэрэг тэмдэгт байгаагүй. Өнөөдрийг хүртэл утга нь өөрчлөгдөөгүй хамгийн эртний үг бол “town” бөгөөд энэ нь хуучин англи хэлний “tun”(суурьшлын бүс) гэдэг үгнээс гаралтай. 

 

9. ХАМГИЙН БОГИНО ӨГҮҮЛБЭР 

Англи хэлний хамгийн богино зөв өгүүлбэрийн талаар маргаан байдаг. “Go!” гэдэг нь далд утгатай “you” гэсэн эзэнтэй тул өгүүлбэрт тооцогддог. Харин зарим нь “I am.” гэдгийг жинхэнэ бүрэн өгүүлбэр гэж үздэг, учир нь эзэн ба өгүүлэхүүн хоёулаа байна. 

 

10. ЯРУУ НАЙРАГЧДЫН ДАЙСАН 

“Month”, “Silver”, “Marathon”, “Purple” зэрэг үгсийн нийтлэг шинж юу вэ?. Эдгээр үгс төгс рифмтэй (perfect rhyme) үггүй. 

 

11. “AEGILOPS” ГЭЖ ЮУ ВЭ?

Англи хэлний үсгүүд нь цагаан толгойн дарааллаар бичигддэг хамгийн урт үг бол “Aegilops” бөгөөд энэ нь нэг төрлийн ургамлын нэр юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Танилц:Этгээд хөгжилтэй англи хэлний хэлц үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Зөвлөгөө: Олон улсын оюутнуудад зориулсан англи хэл сурах үр…

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Урам зориг суралцах арга барилд хэрхэн нөлөөлдөг вэ?

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Яагаад сурагчид ангидаа англиар ярихгүй байна вэ?

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Шинэ үгийн утгыг олж мэдэх аргууд

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь