Сурагчдын шинэ жилийн эрүүл дадлыг төлөвлөх

  1. 1. ӨДӨР ТУТМЫН ДАДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ (MINDFULNESS)
  • – Дадал: Сурагчдаар хоёр жагсаалт гаргуулах 
    • – Өдөр бүр хийдэг зүйлс 
    • – Тэдэнд аз жаргал, амар амгаланг мэдрүүлдэг зүйлс 
  • – Зорилго: Хамгийн багадаа нэг “аз жаргалтай” үйлдлийг өдөр тутмын төлөвлөгөөнд оруулах; 
  • – Үр дүн: Сурагчид ямар үйлдэл сэтгэл санааг нь дэмжиж, стрессийг бууруулж байгааг мэдэрнэ. 

 

Зөвлөмж: Англи хэлний сургалттай хослуулан өдөр тутмын үйлдэл, дуртай/дургүй зүйлийн үгсийг давтуулах боломжтой. 

 

2. ЗОРИЛГО, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛИЙГ БАДРААХ (PLANTING AN INTENTION SEED)

Шинэ жилийн том шийдвэрийн оронд сурагчдаас жижиг зорилго, хүсэл бичүүлэх. Жишээ нь өдөрт 10 минут хичээл давтах, долоо хоногт өрөөгөө цэвэрлэх гэх  мэт. 

Метафор: Зорилгоо үр шиг авч үзэж, өдөр бүр бага багаар усалж ургуулах. 

Анхаарах зүйл: Бага, тогтмол алхмууд нь урт хугацааны дадлыг бий болгодог. 

 

3. АНХААРАЛТАЙ АЛХАЛТ (MINDFUL WALKING)

Дадал: Сурагчдыг гадаа эсвэл сургууль дотор алхуулаарай. Тухайлбал, чимээгүй зогсоод, хөлөө газар дээр мэдрэх, удаан алхаж, хөл бүрийн хөдөлгөөнд анхаарал хандуулах, эргэн тойрноо ажиглаж, алхалтын ритмээ хадгалах, ангидаа буцаж ирээд 5 минут ажиглалт, мэдрэмжээ бичих. 

Үр дүн: Анхаарал төвлөрөх, стресс багасгах, орчинтойгоо холбоотойгоор мэдрэмжээ хөгжүүлэх.  

 

4.  ОДОО ЦАГТ АНХААРЧ, ИРЭЭДҮЙГ ТӨЛӨВЛӨХ 

  • – Одоо цагт анхаарах нь шалгалт, төслийн дарамтаас үүсэх стрессийг бууруулна.
  • – Өдөр бүр бага алхам хийх (Planting an intention seed) нь урт хугацааны үр дүнтэй. 
  • – Зөвлөмж: тайван алхаж, жижиг амжилтаа тэмдэглэх 

 

БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

  • – Сурагчдыг өөрийгөө мэдэрч сурахад дэмжих 
  • – Бага багаар, өдөр тутмын дадал үүсгэж итгэл, стрессийн зохицуулалтыг нэмэгдүүлэх 
  • – Mindfulness+төлөвлөлт хослуулан академик болон сэтгэлзүйн хөгжлийг дэмжих 
  • – Дадал, дасгалуудыг ажиллахад хялбар сонирхолтой байдлаар явуулах 

 

 

 

Дэлхийн хэллэгүүдийн далд утга: Англи хэл дээрх тайлбар

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Хэл сурах үед тархинд юу болдог вэ?

Шинэ хэл сурах үед тархи маш идэвхтэй ажиллаж, шинэ мэдрэлийн…

Багшийн хичээлийг сурагч бүрт тохируулан заах 7 арга

Сурагч бүр өөрийн онцлог, хурд, сурах хэв маягтай. Тиймээс багш…

Хэл сурах нь таны амьдралыг хэрхэн сайжруулдаг вэ?

Судалгаагаар олон хэлтэй хүмүүсийн cognitive flexibility өндөр байдаг нь шинэ…

Хэл сурахдаа таван мэдрэхүйгээ ашиглах нь

Шинэ үгийг харах, сонсох, хэлэх, бичих зэрэг олон аргаар давхар…

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь