Хичээлийг өнгөрсөн улирлын гол ойлголтуудаас богино, дарамт багатай шалгалтаар эхлүүл (6-8 даалгавар байхад хангалттай). Сонгох тест болон 1-2 богино хариулттай асуултыг хослуулан дүн тавих зорилготой бус – сурагчид юу санаж байгааг, хаана завсар байгааг харахад зориулагдана.
Дараа нь ерөнхий магтаалын оронд тодорхой, даалгаварт чиглэсэн санал өг. Үр дүнгээр нь 2-3 жижиг баг үүсгэж, бүлэг бүрт чиглэсэн богино даалгавар өгөх.
2. ЭРГЭН САНАХ /RETRIEVAL PRACTICE/
Амралтын дараа өмнөх хичээлээ эргэн санах нь асуудалтай байдаг. Сурагчид мэддэг ч тэр даруй санаж чаддаггүй. Тиймээс энгийн төлөвлөгөө үр дүнтэй.
Нэг төрлийн бодлогыг бүх хичээлийн турш дараалан (block) заахаас зайлсхий. Ойролцоо 2-3 төрлийг холилдуулан (interleave) өгснөөр сурагчид аль аргыг хэзээ хэрэглэхээ ялгаж сурна. Ачааллыг багасгахын тулд бүрэн гүйцэтгэсэн жишээтэй хослуул:
3. АМЖИЛТЫГ МЭДРҮҮЛЭХ
Сурагчдад хичээл зүтгэл үр дүн өгдөг гэдгийг хурдан мэдрүүлэх хэрэгтэй. Ангийн бүх сурагч хийж чадах даалгавраас эхлэн хийлгүүлж, дараа нь гүнзгийрүүлэн даалгаврыг нэмэх.
Эцэст нь богино дүгнэлт хийж, зөвхөн хариуг бус ашигласан стратеги, дүрэм, шинэ гү зэргийг нэрлэх.
Ийм “Амжилтын мөчүүд” нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, улирлын туршид тууштай байдал, зөв стратегийг дэмждэг (Bandura, 1997).
4. “IF-THEN”
Том шийдвэрүүд амархан мартагддаг. Тодорхой богино зорилго илүү үр дүнтэй. 10-15 минут ажиллах “спринт”-ийг “if-then” төлөвлөгөөтэй хослуул.
Жишээ: Хэрэв 1 минутаас илүү гацвал – мэдэж буйгаа бичээд диаграм зурна. Ийм хэрэгжүүлэх төлөвлөгөө нь зорилгоо биелүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг (Gollwitzer,1999). Зорилгыг маш тодорхой болгон (“Жишээнд үзүүлсэн хоёр алхмыг ашиглан 1-3-р асуултыг гүйцэтгэ”), спринтийн төгсгөлд 60 секундийн эргэцүүлэл хий: Юу үр дүнтэй байв? Дараа нь юуг өөрөөр турших вэ?
5. ӨДӨР ТУТМЫН ЭНГИЙН ДАДЛААР АНГИЙН УУР АМЬСГАЛЫГ СЭРГЭЭХ
Амралтын дараа анхаарал төвлөрөл багасах нь зөвхөн ой тогтоолт биш, нийгмийн асуудлаас ч үүссэн байж болно.
2 минутын “хамаарал, оролцооны шалгалт” тусална: Сурагчид өнөөдөр хийхийг оролдсон нэг зүйл, одоо ч байгаа нэг асуултаа бичнэ. Ямар нэг дарамтгүй, шаардлагатай бол нэр бичихгүй байж болно. Зарим жишээг уншиж, хичээл зүтгэл ба асуулт асуусныг магтах. Ийм богино дадлууд нь ялангуяа өөрийгөө тохирохгүй мэт мэдэрдэг сурагчдын үр дүнг сайжруулдаг (Walton&Cohen, 2011).
6. ЗОРИЛГОТОЙ “ШИНЭЛЭГ БАЙДАЛ”-ААР СОНИУЧ БАЙДЛЫГ ӨДӨӨХ
Сониуч зан нь суралцах, ой тогтоолтыг сайжруулдаг. Тухайн хичээлийн агуулгатай холбоотой богино, гайхмаар эхлэл хийх: сонирхолтой зураг, этгээд өгөгдөл, эсвэл нийтлэг алдааг оношлуулах. Дараа нь гол даалгаварт хурдан холбох;
7. ХҮЧИН ЧАРМАЙЛТ БУС, ДОХИО (CUE)-Г ӨӨРЧИЛЖ, ДАДЛЫГ ДАХИН ТОГТООХ
Дэг журам алдагдсан үед зөвхөн тэвчээр хангалтгүй. Орчныг өөрчилж, зөв үйлдлийг хялбар болго.
8. НОЙР БА ӨДРИЙН ХЭМНЭЛИЙГ ДЭМЖИХ
Амралтын үеэр унтах цаг оройтдог тул:
Гэр бүлд зориулсан нэг хуудас зөвлөмж тарааж, ангид сануулах.
Нэг ижил мессежийг тогтмол дамжуулаарай.
Суралцахад хүчин чармайлт хэрэгтэй, харин хүчин чармайлт үр дүнгээ өгдөг. Жижиг зорилготой дадлуудыг хэрэгжүүлбэл сурагчид хурдан сэргэж, өөрийгөө чадвартай гэж мэдэрнэ. Амралтын дараах тогтворгүй байдал түр зуурынх.
Таны бүтэц, тууштай байдал хичээлийн улирлын өнгийг тогтооно. Хүн бүрт унжилттай, бүтээмжтэй өдрүүд ээлжилдэг гэдгийг санаарай.




It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага