Англи хэл дээрх өдрүүдийн нэр

Долоо хоногийн концепц нь эртний түүхтэй бөгөөд МЭӨ 1500 орчим онд Вавилончуудын үеэс эхлэлтэй. Вавилончууд сарны хөдөлгөөнийг нарийвчлан ажиглаж, сарны мөчлөгийг долоон өдрийн дөрвөн долоо хоног болгон хуваажээ. Энэ арга барилыг эртний Грек, Ромын хүмүүс авч ашигласан бөгөөд долоон өдрийн мөчлөг нь амьдралд тохиромжтой, утга учиртай байсан. 

 

Эртний Еврейчүүд ч долоо хоногийн гарал үүсэлд нөлөө үзүүлсэн. Библийн бүтээлийн түүхэнд Бурхан ертөнцийг зургаан өдөрт бүтээж, долоодугаар өдөр амарсан гж тэмдэглэсэн нь долоон өдрийн мөчлөгийг шашны болон соёлын уламжлалд шингээжээ. 

 

МЭ I зуунд Ромчууд долоо хоногийн тогтсон бүтэцтэй болгоод өөрсдийн хуанлид оруулсан. Энэ бүтэц нь одон орон судлал, шашны уламжлалыг хослуулсан бөгөөд Ромын эзэнт гүрнээс дамжин өнөөгийн бидний хэрэглэдэг долоо хоногийн үндэс болсон. 

 

MONDAY

Monday нь сарны нэртэй холбоотой. Хуучин англи хэлээр Mōnandæg гэж нэрлэгддэг байсан бөгөөд “Moon’s day” гэсэн утгатай. Энэ нэршил нь олон хэлэнд түгээмэл бөгөөд латин хэлээр Lunae буюу “day of the Moon” гэж орчуулагддаг. 

 

TUESDAY

Tuesday нь Норс домгийн дайн ба тэнгэрийн бурхан Tiw (эсвэл Tyr)-тай холбоотой. Хуучин англи хэлээр Tīwesdæg гэж нэрлэгддэг. Энэ өдөр нь Ромын домогт Ангараг гаригтай холбоотой байдаг ба дайн, цэргийн бурхан бас ижил утгатай, жишээ нь франц хэлэнд  mardi гэж нэрлэдэг. 

 

WEDNESDAY

Wednesday нь Норс домгийн гол бурхан Odin (эсвэл Woden)-тай холбоотой. Хуучин англи хэлээр Wōdnesdæg буюу “Woden’s day” гэж нэрлэгддэг. Энэ өдөр нь Ромын домогт Буд гаригтай холбоотой байдаг тул испани хэлэнд Miércoles, франц хэлэнд mercredi гэж нэрлэгддэг. 

 

THURSDAY 

Thursday нь Норс домгийн аянга ба хүчний буран Thor -оос үүссэн. Хуучин англи хэлээр Þūnresdæg буюу “Thunor’s day” гэж нэрлэдэг байсан. Энэ өдөр нь Ромын домогт Бархасбадь гаригтай холбоотой байдаг тул франц хэлэнд Jeudi, испани хэлэнд Jueves гэж нэрлэгдсэн. 

 

FRIDAY 

Friday нь Норс домгийн хайр ба гоо сайхны бурхан Frigg (эсвэл Freya)-тай холбоотой. Хуучин англи хэлээр Frīgedæg буюу “Frigg’s day” гэж нэрлэдэг. Энэ өдөр нь Ромын домогт Сугар гаригтай холбоотой байдаг тул франц хэлэнд Vendredi, испани хэлэнд Viernes гэж нэрлэгддэг. 

 

SATURDAY

Saturday нь Ромын Saturn буюу Санчир гариг, баялаг ба цаг хугацааны бурхантай шууд холбоотой. Хуучин англи хэлээр Sæternesdæg гэж нэрлэгддэг. 

Өөр герман хэлэнд Sabbath буюу амралтын өдөртэй холбогдсон байдаг. (Жишээ нь герман хэлэнд Samstag).

 

SUNDAY

Sunday нь нарнаас үүссэн нэртэй. Хуучин англи хэлээр Sunnandæg буюу Sun’s day гэж орчуулагддаг. Испани хэлэнд зөвхөн нарнаас гаралтай нэрийг хадгалж, домгийн бурхадуудаас гаралтай нэрийг хэрэглэдэггүй.  

 

Өдрийн нэрсийн гарал үүслийг ойлгох нь хэл сурах хүмүүст түүхийн контекстийг ойлгох боломж олгож, англи хэлний утгыг илүү гүнзгий ойлгоход тусалдаг. Эдгээр нэрс нь зөвхөн өдрүүдийг нэрлэх тэмдэг биш, эртний  итгэл, соёл, хэлний хөгжлийн түүхийг өгүүлдэг. 

 

Грек, латин нэрсийн нөлөө нь Греко-Ромын уламжлалын үед долоо хоногийн нэршилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Хелленистик одон орон судлалын гараг эрхэсүүд ч үүнд оролцсон. 

 

Ингээд англи хэлний өдргийн нэрс нь домог, түүх, хэлний хөгжлийн хослолоор үүссэн гэдгийг харах боломжтой. Сарнаас эхлээд Норс ба Ромын бурхадуудаар дамжин, эдгээр нэр бүр соёлын утга агуулсан түүхийг өгүүлдэг. 

 

 

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Танилц:Этгээд хөгжилтэй англи хэлний хэлц үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Зөвлөгөө: Олон улсын оюутнуудад зориулсан англи хэл сурах үр…

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Урам зориг суралцах арга барилд хэрхэн нөлөөлдөг вэ?

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Яагаад сурагчид ангидаа англиар ярихгүй байна вэ?

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Шинэ үгийн утгыг олж мэдэх аргууд

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь