Scholastic платформ ашиглаж буй сурагчдад
зөвлөн туслах уулзалт зохион байгууллаа

Scholastic англи хэлний цахим номын санг ашиглан уншиж буй сурагчдад зөвлөн туслах, туршлага хуваалцах зорилготой нөхөрсөг уулзалтыг нэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил дунд сургуулийн сурагчид оролцож, Scholastic платформ дээр англи хэлний цахим ном унших явцад тулгарч буй асуудал, асуултуудаа хэлэлцэн, зөвлөгөө мэдээлэл авсан юм. Мөн цахим номыг илүү үр дүнтэй ашиглах, унших дадлыг тогтмол хэвшүүлэх, ойлгож унших арга барилын талаар туршлага хуваалцлаа.

Хөгжил дунд сургууль нь нийслэлийн хэмжээнд Scholastic уншлагын платформыг идэвхтэй ашиглаж, цахим ном уншиж буй сурагчдынхаа тоогоор тэргүүлж буй сургуулиудын нэг юм.

Англи хэл сурах хамгийн үр дүнтэй арга бол тогтмол унших дадал бөгөөд сурагчдад унших орчныг зөв, саадгүй бүрдүүлэх нь боловсролын байгууллагуудын чухал зорилгын нэг билээ. Scholastic цахим номын сан нь сурагчдад дэлхийн шилдэг хүүхдийн зохиол, танин мэдэхүйн бүтээлүүдийг унших боломжийг олгож, хэлний чадвараа бодитоор хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Ирээдүй хойч үе маань дэлхийтэй англи хэлээр чөлөөтэй харилцах суурь нь ийм төрлийн уншлагын соёл, суралцах орчноос эхэлдэг. Иймээс боловсролын байгууллагууд хамтран сурагчдын унших дадлыг дэмжих, илүү хүртээмжтэй, ухаалаг боловсролын орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

Дэлхийн хэллэгүүдийн далд утга: Англи хэл дээрх тайлбар

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Хэл сурах үед тархинд юу болдог вэ?

Шинэ хэл сурах үед тархи маш идэвхтэй ажиллаж, шинэ мэдрэлийн…

Багшийн хичээлийг сурагч бүрт тохируулан заах 7 арга

Сурагч бүр өөрийн онцлог, хурд, сурах хэв маягтай. Тиймээс багш…

Хэл сурах нь таны амьдралыг хэрхэн сайжруулдаг вэ?

Судалгаагаар олон хэлтэй хүмүүсийн cognitive flexibility өндөр байдаг нь шинэ…

Хэл сурахдаа таван мэдрэхүйгээ ашиглах нь

Шинэ үгийг харах, сонсох, хэлэх, бичих зэрэг олон аргаар давхар…

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.