- – Австрали болон Шинэ Зеланд улсын бүх их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд цагаачлах, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг визний бүх зорилгоор хүлээн авдаг. Мөн Австралийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
- – Их Британи улсын хувьд Кембрижийн их сургуулиас бусад бүх их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг. Их Британийн Засгийн газраас оюутны виз болон чадварлаг ажилчдын виз олгох UKVI Secure English test гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн PTE Academic шалгалтыг өгснөөр Chevening тэтгэлэгт хамрагдах боломжтой.
- – Канад улсын их, дээд сургуулийн 95 хувь нь PTE academic шалгалтын оноог хүлээн зөвшөөрсөн төдийгүй SDS визний өргөдөлд тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. 2024 оноос эхлэн ажиллах хүчний визний өргөдөлд PTE academic шалгалтын оноог хүлээн зөвшөөрсөн.
- – АНУ-ын Ivy League Schools – Yale, Harvard. Princeton, Cornell зэрэг 1000 гаруй их, дээд сургууль PTE academic шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тус шалгалтын оноотой сурагчид Fulbright тэтгэлэгт хамрагдах боломжтой.
- – Европын улс орнуудын хувьд Финлянд, Норвеги, Швед, Ирландын бүх их, дээд сургуулиуд PTE academic шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг төдийгүй европын холбооны бусад улс орнуудын 100 орчим их, дээд сургууль, бизнесийн сургуулиуд хүлээн зөвшөөрдөг.
- – Ази тивийн хувьд Малайз улсын бүх их, дээд сургууль, Хонгконгийн 9 их, дээд сургууль, Японы олон улсын их, дээд сургуулиуд болон Сингапурын томоохон их, дээд сургуулиуд PTE Academic шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг.