IEDC: Open Day уулзалтаар
багш нарт дэмжлэг үзүүлж байна

Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгч Ай И Ди Си ХХК (IEDC Mongolia) нь ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулсан Open Day уулзалтыг долоо хоног бүрийн Лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна.

 

Тус уулзалтын зорилго нь багш нарт Pearson English Connect (PEC) платформ дээр ажиллах явцад тулгардаг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, мөн платформыг сургалтдаа илүү үр дүнтэй ашиглах арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

 

Уулзалтад биечлэн оролцох боломжгүй багш нарт зориулан онлайн хэлбэрээр зөвлөн туслах уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын үеэр Ай И Ди Си ХХК-ийн мэргэжилтэн Ч.Золзаяа Pearson English Connect платформ дээр ажиллахад хамгийн түгээмэл тулгардаг асуудлуудын талаар алхам алхмаар тайлбар, арга зүйн зөвлөгөө өглөө. Үүнд:

  • – Аккаунт locked болсон үед хэрхэн сэргээх
  • – Username болон password оруулахад “didn’t work” алдаа гарсан үед авах арга хэмжээ
  • – Шилжиж ирсэн болон шилжиж явсан сурагчдын мэдээллийг системд зөв бүртгэх арга
  • – Багш нарын заавал зохион байгуулах шаардлагатай шалгалтуудын талаарх мэдээлэл

 

Мөн багш нар шаардлагатай үед хэрхэн шуурхай холбогдож, техникийн болон арга зүйн зөвлөгөө авах боломжтой талаар мэдээлэл өгсөн юм. Open Day уулзалт нь зөвхөн техникийн асуудлыг шийдвэрлэхээс гадна багш нар хоорондоо туршлага солилцож, PEC платформыг сургалтдаа илүү үр дүнтэй ашиглах арга барилд суралцах хамтын орчныг бүрдүүлдгээрээ онцлог юм.

 

Ийнхүү энэхүү тогтмол уулзалтаар дамжуулан багш нар платформын боломжийг бүрэн ашиглаж, сурагчдын англи хэлний ахиц дэвшлийг бодитоор дэмжих нөхцөл бүрдэж байна.

IEDC Mongolia нь Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн хувьд англи хэлний сургалтын чанарыг сайжруулах, багш нарыг тасралтгүй дэмжих чиглэлээр төрөл бүрийн сургалт, зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байна.

 

Дэлхийн хэллэгүүдийн далд утга: Англи хэл дээрх тайлбар

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Хэл сурах үед тархинд юу болдог вэ?

Шинэ хэл сурах үед тархи маш идэвхтэй ажиллаж, шинэ мэдрэлийн…

Багшийн хичээлийг сурагч бүрт тохируулан заах 7 арга

Сурагч бүр өөрийн онцлог, хурд, сурах хэв маягтай. Тиймээс багш…

Хэл сурах нь таны амьдралыг хэрхэн сайжруулдаг вэ?

Судалгаагаар олон хэлтэй хүмүүсийн cognitive flexibility өндөр байдаг нь шинэ…

Хэл сурахдаа таван мэдрэхүйгээ ашиглах нь

Шинэ үгийг харах, сонсох, хэлэх, бичих зэрэг олон аргаар давхар…

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.