PTE Core шалгалт гэж юу вэ?

PTE Core нь Pearson байгууллагаас зохион байгуулдаг, компьютер дээр өгдөг англи хэлний олон улсын шалгалт бөгөөд Канад улсад ажиллах, цагаачлах зорилготой хүмүүст зориулсан албан ёсны хэлний шалгалт юм.

 

PTE Core-ийн онцлог

  1. 1. Канадын цагаачлалд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн

 

Канадын Засгийн газар (IRCC) PTE Core шалгалтыг
→ Work permit
→ Permanent Residence (PR)
→ Economic immigration programs-д ашиглахыг зөвшөөрсөн.

  1. 2. Компьютерт суурилсан, AI үнэлгээтэй

→ Шалгалтыг компьютер дээр өгнө

→ Яриа, бичих чадварыг хиймэл оюун үнэлдэг

→ Үнэлгээ хурдан, хүний субъектив нөлөөгүй

  1. 3. Хурдан хариу гарна

Ихэнх тохиолдолд 2 хоногийн дотор оноо гардаг

Шалгалтын бүтэц

PTE Core нь өдөр тутмын амьдрал, ажил, нийгмийн орчинд ашиглах практик англи хэлний чадварыг шалгана.

Шалгах ур чадвар:

→ Speaking (ярих)

→ Writing (бичих)

→ Reading (унших)

→ Listening (сонсох)

Даалгаврын жишээ:

→ Өөрийгөө танилцуулах, асуултад хариулах

→ Текст уншиж ойлгох

→ Сонссон мэдээллийг бичгээр илэрхийлэх

→ Бодит амьдралд ашиглагдах нөхцөлд суурилсан даалгавар

PTE Academic-тай ялгаа

PTE Academic

PTE Core

Гадаадад суралцахад

Канадын ажил, цагаачлалд

Академик орчин

Өдөр тутмын, ажил амьдралын хэл

Их, дээд сургуульд

Immigration, PR, Work

Хэнд тохиромжтой вэ?

→ Канад руу ажиллах, цагаачлах хүсэлтэй хүмүүс

→ Express Entry болон бусад цагаачлалын хөтөлбөрт материал бүрдүүлэгчид

→ IELTS-ийн оронд хурдан, компьютер дээр өгөх шалгалт хайж байгаа хүмүүс

Дэлхийн хэллэгүүдийн далд утга: Англи хэл дээрх тайлбар

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Хэл сурах үед тархинд юу болдог вэ?

Шинэ хэл сурах үед тархи маш идэвхтэй ажиллаж, шинэ мэдрэлийн…

Багшийн хичээлийг сурагч бүрт тохируулан заах 7 арга

Сурагч бүр өөрийн онцлог, хурд, сурах хэв маягтай. Тиймээс багш…

Хэл сурах нь таны амьдралыг хэрхэн сайжруулдаг вэ?

Судалгаагаар олон хэлтэй хүмүүсийн cognitive flexibility өндөр байдаг нь шинэ…

Хэл сурахдаа таван мэдрэхүйгээ ашиглах нь

Шинэ үгийг харах, сонсох, хэлэх, бичих зэрэг олон аргаар давхар…

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь