Тоглоомоор дамжуулан хэл сурах нь зүгээр нэг “хөгжилдөх” үйл ажиллагаа биш. Энэ бол олон жилийн судалгаагаар батлагдсан үр дүнтэй арга юм. Сонгодог болон орчин үеийн судалгаанд тулгуурлан хэл сурахад тоглоомын оруулдаг гол хувь нэмрийг дараах байдлаар нэгтгэж болно.
Тоглоом нь суралцагчдыг зорилгодоо хүрэхийн тулд хэл ашиглах бодит нөхцөл байдалд оруулдаг. Анхаарал нь дүрэм, хэлбэрт бус харин утга ба харилцаанд төвлөрдөг. Энэ нь харилцан ярилцах, утга тохиролцох, хэлийг зорилготойгоор ашиглах боломжийг олгодог ба эдгээр нь хэл эзэмших үндсэн нөхцөлүүд юм.
Тоглоом нь ялангуяа өөртөө итгэлгүй сурагчдын сэтгэлзүйн саадыг (affective filter) бууруулдаг. Анхаарал нь “алдаа гаргах”-аас илүү даалгаварт төвлөрдөг тул сурагчид илүү зоригтой өөрийгөө илэрхийлж, эрсдэл авч, илүү их хэлний хэрэглээ гаргадаг.
Сайн зохион байгуулсан тоглоом нь дараах чадваруудыг байгалийн байдлаар нэгтгэдэг. Үүнд:
– Сонсох (дүрэм, заавар сонсох, бусдад хариулах)
– Ярих (хэлэлцэх, тохиролцох, дүрд тоглох)
– Унших (заавар, таавар, тоглоомын бичвэр)
– Бичих (чат, тэмдэглэл, хариулт)
Дүрэм, үгийн санг тусгаарлах бус харилцааны орчинд дадлагажуулаарай.
Тоглоом нь угаасаа сонирхолтой, урамтай тул
– ядарсан эсвэл хэт хөдөлгөөнтэй сурагчдыг хурдан төвлөрүүлдэг
– суралцахад шаардагдах урт хугацааны хичээл зүтгэлийг дэмждэг
– уламжлалт дасгалд дургүй сурагчдыг татан оролцуулдаг
Хэрэв сурагчид тоглоомыг ямар зорилготой ашиглаж байгааг ойлговол урам зориг улам нэмэгддэг.
Тоглоом нь
– Сурсан мэдлэгийг бататгаж, давтана
– Шинэ нөхцөлд мэдлэгээ ашиглах боломж олгоно
– Сэтгэл хөдлөл, хөдөлгөөнтэй холбогдсоноор (жишээ нь, бүжиглэх, дүрслэл, өрсөлдөөн) ой тогтоолтыг сайжруулна.
Эдгээр нь урт хугацааны суралцах чадварыг бэхжүүлдэг.
Тоглоом нь ихэвчлэн:
– Суралцагч төвтэй
– Багш зөвхөн чиглүүлэгч, дэмжийгчийн үүрэгтэй
– Анги хамт олны уялдаа холбоог сайжруулна
– Бүх сурагчийг оролцоход дэмжлэг үзүүлнэ.
– Эрүүл өрсөлдөөнийг бий болгож, хичээл зүтгэлийг нэмэгдүүлнэ.
Тоглоомыг нас, түвшин, сонирхолд тохируулан амархан өөрчилж болох ба янз бүрийн орчин, хугацаанд ашиглаж болно.
– Дижитал болон онлайн тоглоом нь шууд, хувь хүнд тохирсон санал хүсэлт өгдөг.
– Бодит мэт суралцах орчныг бүрдүүдэг
– Уйтгарлахгүйгээр олон дахин давтах боломж олгодог.
Энэ нь бие даан суралцах болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дэмжинэ.
Судалгаагаар тоглоом нь дараах чадварыг хөгжүүлдэг гэж үздэг.
– Шүүмжлэлтэй болон стратегийн сэтгэлгээ
– Бүтээлч байдал
– Багийн ажил, харилцаа
– Тэвчээр, төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадвар
Хамтарсан, дүрд суурилсан тоглоомууд нь ажлын байрны бодит нөхцөлийг дуурайдаг.
– Зааварчилгааны болон үйлдлийн хэл
– Тохиролцоо хийх, хамтран ажиллах чадвар
– Соёлын ялгааг ойлгох
– Ёс зүй, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар зэргийг мөн сурч чадна.
Зорилготой, оновчтой ашигласан тохиолдолд тоглоом нь хичээлийн цагийг дэмий үрэх зүйл биш юм. Сайн сонгогдож, суралцах зорилготой уялдсан, эргэцүүлэл ба санал хүсэлтэй хосолсон тоглоом нь
– Суралцах сэдлийг нэмэгдүүлж
– Даалгаварт зарцуулах цагийг өсгөж
– Бие даан суралцах чадварыг хөгжүүлж
– Хэлний мэдлэг төдийгүй амьдралд хэрэгтэй ур чадварыг сайжруулна.
Товчхондоо, тоглоом ба суралцахуйн зөв тэнцвэр нь хэл сурах үр дүнг мэдэгдэхүйц сайжруулж, суралцагчдыг 21-р зууны шаардлагад бэлтгэнэ.












It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага