Хамтран суралцах соёл
багшийн хөгжлийг шинэ шатанд гаргалаа

Олон улсын стандартад нийцсэн Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улс төрийн өмчит ерөнхий боловсролын 38 сургуульд туршилтын журмаар нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд тус хөтөлбөрийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, хоёр дахь жилдээ тогтвортой хэрэгжүүлж байна.

 

Цахим платформ болон цаасан сурах бичгийг хослуулсан уг хөтөлбөр нь сургалтын үйл явцыг илүү системтэй, төлөвлөлттэй, үр дүнд суурилсан болгоход багш нарт бодит дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр багш нар олон улсын стандартад нийцсэн заах арга зүйг эзэмших, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцох болсон.

 

Тэгвэл 2025–2026 оны хичээлийн жилээс Нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан сургуулийн англи хэлний багш нар Pearson хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хамтран суралцах санаачилга гаргажээ. Энэхүү санаачилгын хүрээнд тэд 147, 120, 79 дүгээр сургуулийн багш нарын хамт Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийг зорин, Pearson хөтөлбөрийн мастер багш Б.Тунгалагийн хичээлд сууж, заах арга зүй, хичээлийн зохион байгуулалтын сайн туршлагаас судаллаа.

 

Хичээлийн дараа багш нар хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, практикт тулгарч буй асуудал, тэдгээрийн шийдэл, үр дүнтэй арга барилуудыг харилцан хуваалцсан нь хамтдаа хөгжих чухал алхам боллоо.

 

Багш нарын хамтран суралцах, туршлага солилцох соёл нь сурагчдын сурлагын амжилт, сургалтын чанарыг сайжруулахад бодитой нөлөө үзүүлдэг. Ийм төрлийн санаачилга нь Pearson хөтөлбөрийг сургуулийн түвшинд чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх тогтвортой орчныг бүрдүүлж байна.

 

Энэхүү санаачилгыг манлайлан хэрэгжүүлсэн Амгалан сургуулийн багш Ц.Батдэлгэр, Б.Золзаяа, Д.Энх-Амар болон 147 дугаар сургуулийн багш Н.Наранцэцэг, 120 дугаар сургуулийн багш С.Ахтоты, 79 дүгээр сургуулийн багш Г.Туяацэцэг нарт талархал илэрхийлье.

Дэлхийн хэллэгүүдийн далд утга: Англи хэл дээрх тайлбар

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Хэл сурах үед тархинд юу болдог вэ?

Шинэ хэл сурах үед тархи маш идэвхтэй ажиллаж, шинэ мэдрэлийн…

Багшийн хичээлийг сурагч бүрт тохируулан заах 7 арга

Сурагч бүр өөрийн онцлог, хурд, сурах хэв маягтай. Тиймээс багш…

Хэл сурах нь таны амьдралыг хэрхэн сайжруулдаг вэ?

Судалгаагаар олон хэлтэй хүмүүсийн cognitive flexibility өндөр байдаг нь шинэ…

Хэл сурахдаа таван мэдрэхүйгээ ашиглах нь

Шинэ үгийг харах, сонсох, хэлэх, бичих зэрэг олон аргаар давхар…

Англи хэлний хамгийн их эндүүрдэг үгс

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.