Pearson англи хэлний хөтөлбөрийн зөвлөн туслах баг
Өвөрхангай аймагт ажиллалаа

Pearson англи хэлний хөтөлбөрийн зөвлөн туслах баг 2026 оны 2 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

 

Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын 14 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвлөн туслах ажлын хүрээнд 4 сургууль дээр биечлэн ажилласан ч аймгийн хэмжээнд зохион байгуулсан нэгдсэн уулзалт, сургалтаар бүх сургуулийн англи хэлний багш, мэргэжилтнүүдэд хөтөлбөрийн хэрэгжилт, арга зүйн дэмжлэг, зөвлөмжийг хүргэлээ. Нийт 9 сургуулийн удирдлага болон 51 багш, мэргэжилтэн идэвхтэй хамрагдсан байна.

 

Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр орон нутгийн сургуулиуд:

– Цахим платформ болон хэвлэмэл сурах бичгийг хослуулан ашиглах идэвх нэмэгдсэн

– Хичээлийн зохион байгуулалт, арга зүй сайжирсан

– Сурагчдын оролцоо, идэвх бодитоор нэмэгдэж байгааг багш нар онцолж байлаа.

 

Сургалтын явцад сурагчид англи хэлний хичээлээр үзсэн сэдвээ амьдралд хэрэгжүүлэх практик үйл ажиллагаа зохион байгуулсан нь онцлог байв. Тухайлбал, “Food & Cooking” сэдвийн хүрээнд сурагчид англи хэлээр зааварчилгаа бэлтгэн, багаар ажиллаж, бялуу (торт) хийж, сурсан мэдлэгээ бодит үйлдлээр бататгасан нь суралцах сонирхол, идэвхийг нэмэгдүүлж байгааг багш нар онцоллоо.

 

Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь хэвлэмэл сурах бичиг, дасгал ажлын номоос гадна Pearson English Connect (PEC) дижитал платформыг багтаадаг. Энэхүү платформ нь хиймэл оюунд суурилсан интерактив сургалтын орчин бөгөөд багшид зориулсан хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний систем, онлайн анги, интерактив сурах бичиг, тестийн сан, сурагч бүрийн ахицыг хянах боломжийг бүрэн олгодог.

 

Ингэснээр багш нар дижитал орчинд хичээлээ удирдан зохион байгуулж, сурагчид багшийгаа даган хэвлэмэл болон цахим орчныг хослуулан үр дүнтэй суралцах нөхцөл бүрдэж байна.

 

Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын бүх аймагт зөвлөн туслах үйлчилгээг ийнхүү үе шаттай жил гаруй хугацаанд зохион байгууллаа. 

 

Цаашид нэмэлт дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй орон нутгийн сургуулиуд доорх имэйл хаягт хүсэлтээ илэрхийлээрэй. 

Холбоо барих имэйл: info@iedc.edu.mn

Pearson англи хэлний хөтөлбөрийн зөвлөн туслах баг Өвөрхангай аймагт…

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Pearson англи хэлний хөтөлбөрийн баг Архангай аймагт ажиллалаа

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

AI-ийн $15 их наядын үнэ цэнийг технологи бус, суралцах…

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Travelling to an English-speaking country? 6 simple things you…

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

5 STEAM myths debunked

STEAM (Science, Technology, Engineering, Art and Maths) sounds like an…

How to use praise to motivate your students

Praise in the classroom is a valuable resource that every…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.