Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр үндэсний хэмжээнд төрийн өмчийн 38 сургуулийн 8-12 ангид туршилтаар хэрэгжиж байгаа бол 647 сургуулийн 3-8 дугаар ангид англи хэлний үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлэн хэрэгжиж байна.
Иймээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй IEDC–Pearson partner Mongolia болон Боловсролын ерөнхий газрын хамтарсан баг 2025 оны 2 дугаар сарын 2–5-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж, Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, зөвлөн туслах, мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ удаагийн ажлын хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл сумдын ерөнхий боловсролын сургуулиуд, Хотонт сумын ЕБС-ийн удирдлага, багш, сурагчдад биечлэн очиж зөвлөн туслах, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулсан бол бусад сумдын ерөнхий боловсролын сургуулийн багш нарт цахимаар мэдээлэл хүргэлээ.
Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын түвшний 11 удирдах ажилтан, 35 багш биечлэн хамрагдсан бөгөөд 60 гаруй багш цахимаар мэдээлэл, зөвлөмж авсан юм.
Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд англи хэлний хичээлээ цахим платформ болон цаасан суурьтай сурах бичгийг хослуулан зохион байгуулах идэвх нэмэгдэж, сургалтын арга зүй, сурагчдын оролцоонд эерэг өөрчлөлт гарч байгааг орон нутгийн багш нар онцолж байлаа.
Мөн интернэтийн хүртээмж, хурд, багтаамж нь орон нутгийн сургуулиудын хувьд тулгамдсан асуудал байгааг онцолж, аймгийн хэмжээнд интернэтийн багтаамжийг сайжруулах саналыг Боловсролын ерөнхий газарт уламжилав. Үүнээс гадна Архангай аймагт ажиллаж буй гадаад хэлний багш нарыг жилд хоёр удаа Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрөөр мэргэжил, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах хүсэлтийг IEDC–Pearson partner Mongolia багийн хамт олонд хүргүүллээ.
Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх аймгийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, сурагчдад чиглэсэн зөвлөн туслах үйлчилгээ бүрэн хэрэгжиж, орон нутгийн боловсролын салбарт бодит дэмжлэг үзүүлж байна.
Тус хөтөлбөр нь хэвлэмэл сурах бичиг, дасгал ажлын номноос гадна “Pearson English Connect”/PEC/ гэсэн платформтой.
Дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюунд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй.
Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүн бий.
Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг дагаан хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм.
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…
STEAM (Science, Technology, Engineering, Art and Maths) sounds like an…
Praise in the classroom is a valuable resource that every…
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.