Боловсролын яамнаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” уриа дор тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Боловсролын нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгт Ай И Ди Си байгууллага оролцож,
Ай И Ди Си байгууллага нь Английн Pearson байгууллагын албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газар бөгөөд Боловсролын яам болон түүний харьяа байгууллагуудтай хамтран Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг ЕБС-дад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа билээ.
Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилд улсын 38 сургуулийн V-VI ангид туршилтын журмаар хэрэгжүүлж, улмаар үе шаттайгаар төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлж байгаа билээ. Энэ хичээлийн жилд тус хөтөлбөр нь улсын хэмжээнд ерөнхий боловсролын III-VIII ангид хэрэгжүүлж байгаа бол , IX–XII ангид туршилтаар хэрэгжүүлэн нийт 424,319 суралцагчийг хамруулж байна.
Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 200 гаруй орны сурагчдын ашиглаж буй Wider World болон Rise & Shine сурах бичгийг монгол сурагчдад зориулан үндэсний агуулга нэмж тусгасан гэдгээрээ онцлог юм. Хэвлэмэл сурах бичгээс гадна тус хөтөлбөр нь Pearson English Connect гэсэн дижитал платформтой бөгөөд танхимын болон цахим сургалтыг хослуулсан цогц шийдэл юм.
Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь ерөнхий англи хэлний олон улсын шалгалт буюу PEIC, академик англи хэлний олон улсын шалгалт PTE Academic, англи хэлний түвшин тогтоох олон улсын шалгалттай эдгээр шалгалтуудыг сурагчдаас гадна залуучууд эх орондоо өгөх боломжийг бид бүрдүүлсэн юм. Дээрх шалгалтуудаас гадна олон улсын шинж чанартай 180+ шалгалтыг IEDC TestHub -тай холбогдон эх орондоо дэлхийн стандартад нийцсэн орчинд өгөх боломжтой юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол та доорх утсаар холбоо барина уу.









Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага