Олон улсын 180 гаруй шалгалтыг эх орондоо, дэлхийн стандартад нийцсэн орчинд өгөх боломжийг бүрдүүлсэн IEDC TestHub нэг нас хүрлээ.
Энэхүү ойн хүрээнд англи хэлний түвшнээ олон улсад үнэлүүлэхээр зорьж буй залуучууддаа зориулан Pearson English International Certificate болон Pearson Level Test-ийн шалгалтуудыг 20% хямдралтайгаар бэлэг барьж байна.
PEIC нь ерөнхий англи хэлний чадварыг олон улсын CEFR стандартын дагуу үнэлж, албан ёсоор баталгаажуулдаг шалгалт юм. Тус шалгалт нь 6-13 нас, 14+ насны хүүхэд, өсвөр үе, залуучуудын нас сэтгэхүйд тохирсон тестийн агуулатай бөгөөд дүрэм цээжлүүлэхээс илүүтэй бодит амьдралд англи хэлнийг хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг.
Level Test бол хиймэл оюунд суурилсан англи хэлний түвшин тогтоох шалгалт юм. Ердөө 20 минутын дотор таны унших, сонсох, бичих гэсэн гурван чадварыг олон улсын CEFR болон GSE стандартад нийцүүлэн үнэлнэ.
Эдгээр шалгалтыг та 2026 оны 05-р сарын 04-ний өдрөөс 2026 оны 06-р сарын 15-ны өдрийг хүртэл 20 хувийн хямдралтайгаар IEDC Test Hub дээр өгөх боломжтой.
Өнөөдрийн байдлаар 5500+ залуучууд англи хэлний түвшин болон мэргэжлийн ур чадвараа IEDC TestHub-аар дамжуулан олон улсад үнэлүүлээд байна.
IEDC TestHub нь аюулгүй байдал, чанарын өндөр стандартыг бүрэн хангасан, Pearson VUE-ийн албан ёсны эрхтэй шалгалтын төв юм.
Pearson VUE нь дэлхийн 180 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, 20,000 гаруй шалгалтын төвийн сүлжээгээр дамжуулан жил бүр сая сая шалгуулагчдад үйлчилдэг. Тус байгууллага нь мэргэжлийн ур чадвар, лиценз, сертификатыг олон улсын түвшинд баталгаажуулах шалгалтуудыг найдвартай, стандартчилагдсан орчинд зохион байгуулдгаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ.
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага