Олон улсын 180 гаруй шалгалтыг эх орондоо, дэлхийн стандартад нийцсэн орчинд өгөх боломжийг бүрдүүлсэн IEDC TestHub нэг нас хүрлээ. Тус төв нь аюулгүй байдал, чанарын өндөр стандартыг бүрэн хангасан, Pearson VUE-ийн албан ёсны эрхтэй шалгалтын төв юм.
Pearson VUE нь дэлхийн 180 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, 20,000 гаруй шалгалтын төвийн сүлжээгээр дамжуулан жил бүр сая, сая хүмүүст хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд тусалж, мэргэжлийн ур чадвар, лиценз, сертификатыг олон улсын түвшинд баталгаажуулах шалгалтуудыг найдвартай, стандартчилагдсан орчинд зохион байгуулдгаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг билээ.
Монгол дахь албан ёсны төв болох IEDC TestHub нь энэхүү дэлхийн сүлжээний нэг хэсэг болж, мэдээллийн технологи болон бусад мэргэжлийн өндөр түвшний шалгалтуудыг дэвшилтэт технологид суурилсан, биометрик хяналтын систем бүхий орчинд зохион байгуулж байна.
Төвийн гол онцлогууд
1 жилийн бодит үр дүн
Энэ хугацаанд IEDC TestHub нь монгол залуусыг зорилгодоо хүрэхэд тусалсныг дараах тоон мэдээллээс харах боломжтой. Үүнд:
Түүнчлэн тус төв нь зөвхөн англи хэлний шалгалтаар хязгаарлагдахгүйгээр дараах чиглэлүүдийн олон улсын шалгалтыг зохион байгуулж байна. Үүнд:
IEDC TestHub нээгдсэнээр олон улсын шалгалтыг заавал гадаад улс руу зорчиж өгөх шаардлага буурч, Монголд дэлхийн түвшний үнэлгээний систем нутагшиж байгаагийн илрэл болж байна.
Энэ нь зөвхөн цаг хугацаа, зардлыг хэмнэх шийдэл төдийгүй, монгол залуус, мэргэжилтнүүд олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, өрсөлдөх боломжийг эх орондоо бүрдүүлж буй чухал алхам юм.
Тус шалгалтын төв нь боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоог бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат, лицензийг дотоодоос авах боломжийг нээж өгдгөөрөө онцгой ач холбогдолтой.
Цаашид IEDC TestHub нь олон улсын шалгалтын хүртээмжийг нэмэгдүүлж, Монгол Улсад мэргэжлийн ур чадварыг дэлхийн жишигт хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна.
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага