Монгол хүүхэд, залуусыг "мэдлэг, ур чадвар"-ын
хоцрогдлоос чөлөөлье | Pearson-ийн шийдэл

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчидтэй уулзах үеэр “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” боловсролын бодлогын шинэчлэлийг танилцууллаа.

Өнөөдрийн боловсролын салбарт тулгарч буй гол сорилтын нэг нь сурагчдын мэдлэг, ур чадварын түвшний ялгаа юм. Нэг ангид суралцаж буй хүүхдүүдийн ойлголт, ахиц харилцан адилгүй байгаа нь сургалтын үр дүнд шууд нөлөөлж, зарим сурагч хоцрох, нөгөө хэсэг нь өөрийн боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэхүү сорилтыг системийн түвшинд шийдвэрлэх зорилтын хүрээнд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг онцлон танилцуулсан юм.

 

Монгол Улсын Боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгагдсан. Үүний хүрээнд Боловсролын яам олон улсын жишигт нийцсэн, дижитал платформд суурилсан, багшийн хөгжил болон сурагчийн ахицыг бодитой үнэлэх аргачлал бүхий Pearson-ий англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг сонгон, 2022–2023 оны хичээлийн жилд 38 сургуулийн V–VI ангид туршилтаар хэрэгжүүлсэн.

Туршилтын үр дүнд сурагчдын англи хэлний ур чадвар дунджаар 18 хувиар өссөн нь уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх суурь болсон юм. Үүний дагуу хөтөлбөрийг шат дараатайгаар нэвтрүүлж, 2025–2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд III–VIII ангид бүрэн хэрэгжүүлж, IX–XII ангид туршилтаар хэрэгжүүлэн нийт 424,319 суралцагчийг хамруулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 200 гаруй орны сурагчдын ашиглаж буй Wider World болон Rise & Shine сурах бичгийг монгол сурагчдад зориулан үндэсний агуулгатай уялдуулан боловсруулсан нь онцлог юм. Эдгээр нь хэвлэмэл болон дижитал хэлбэрийг хослуулсан, танхимын болон цахим сургалтыг нэгтгэсэн цогц шийдэл болж байна.

Энэхүү хөтөлбөр нь “нэг анги – нэг түвшин” гэсэн уламжлалт хандлагыг өөрчилж, сурагч бүрийн түвшинд тохирсон сургалтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Багш нар дижитал платформ ашиглан сурагчдын гүйцэтгэлийг бодит цаг хугацаанд үнэлж, тэдний хэрэгцээ, ахицад нийцсэн даалгавар, дасгалыг санал болгох боломжтой болсон. Ингэснээр сурагч бүр өөрийн хурдаар суралцаж, хоцрогдлоо нөхөхийн зэрэгцээ ахиц гаргах орчин бүрдэж байна.

Мөн датад суурилсан тасралтгүй үнэлгээний системийн тусламжтайгаар сурагчдын ойлголтын зөрүүг эрт илрүүлж, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгаа нь мэдлэг, ур чадварын ялгааг бууруулахад бодит нөлөө үзүүлж байна.

Үүний зэрэгцээ багш нар хичээлийн төлөвлөгөө, сургалтын материал, үнэлгээний хэрэгслүүдийг нэг дороос ашиглах боломжтой болсон нь ажлын ачааллыг бууруулж, сурагч бүртэй илүү үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн  багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлж, дижитал платформд суурилсан сургалтын арга зүйг эзэмшүүлэх, англи хэлний мэдлэгийг нь ахиулж, дэлхийд өрсөлдөх чадамжтай болгох цогц сургалтуудыг Pearson байгууллагын Монгол дахь онцгой эрхт төлөөлөгчийн газар Ай И Ди Си ХХК-ийн зүгээс хэрэгжүүлж байна. Ингэснээр багш нарын мэргэжлийн ур чадвар системтэйгээр дээшилж, орчин үеийн сургалтын шаардлагад нийцэн ажиллах боломж бүрдэж байна. 

Ийнхүү Pearson англи хэлний хөтөлбөр нь зөвхөн сурагчийн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна боловсролын тогтолцоог бүхэлд нь шинэчилж, сурагч бүрийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн сургалтыг дэмжих замаар монгол хүүхдүүдийн мэдлэг, ур чадварын хоцрогдлыг бууруулах бодит шийдэл болж байгааг салбарынхан онцолж байна

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.