Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын Программчлалын II олимпиад дөрөвдүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадын онцлог нь орон нутгийн политехникийн суралцагчид мэдлэг, ур чадвараараа манлайлж, шилдэг байр эзэлсэн явдал байв. Тэд ийнхүү улсын түвшинд өрсөлдөх бүрэн чадамжтайгаа бодитоор харууллаа.
Мөн тус олимпиадад Pearson BTEC International Level 3 хөтөлбөр хэрэгждэггүй политехникийн коллежийн суралцагчид оролцсон нь онцлох үйл явдал болсон юм. Энэ нь мэргэжлийн боловсролын салбарт чадварлаг, өрсөлдөхүйц залуус өргөн хүрээнд бэлтгэгдэж байгааг илтгэж байна.
Шагналт байрын эзэд:
Шагналт байрт шалгарсан оролцогчдод Pearson BTEC International Level 3 хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэгч Ай И Ди Си ХХК-ийн зүгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PEIC шалгалт өгөх эрх олголоо. Ингэснээр тэд мэдлэг, чадвараа дараагийн шатанд үнэлүүлж, олон улсын түвшинд баталгаажуулах боломжтой болж байна.
Энэхүү олимпиад нь Монгол Улсад төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 1, нийт 7 политехник коллежид Pearson-ийн BTEC International Level 3 хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйн тод жишээ болж байна.
Тус хөтөлбөр нь суралцагчдыг:
Ийнхүү политехникийн суралцагчид зөвхөн мэргэжлийн боловсрол эзэмшээд зогсохгүй, олон улсын түвшинд өрсөлдөх ур чадвар, боломжийг бодитоор бүрдүүлж буйгаа энэхүү олимпиадаар дахин батлан харууллаа.










Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.