Энэ үеэр Ай И Ди Си байгууллагын зүгээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг танилцуулсан юм. Тус хөтөлбөр нь сурах бичиг, дасгал ажлын дэвтэр, багшийн гарын авлагаас гадна pearson english connect хиймэл оюунд суурилсан дижитал платформыг багтааснаараа онцлог. Энэ нь сурагч бүрийн түвшинд тохирсон даалгавар, ахицын хяналт, үнэлгээг автоматжуулснаар мэдлэгийн хоцрогдлыг эрт илрүүлж, нөхөх боломжийг бүрдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, Pearson хөтөлбөр нь:
Өнөөдрийн байдлаар Pearson хөтөлбөрийг дэлхийн 200 гаруй улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад энэ хичээлийн жилээс эхлэн III–VIII ангид үндсэн журмаар, IX–XII ангид туршилтаар нэвтрүүлээд байна.
Ийнхүү олон улсын жишигт нийцсэн агуулга, дижитал технологид суурилсан шийдлийг боловсролын системд нэвтрүүлснээр сурагч бүрийн суралцах боломжийг тэлж, мэдлэгийн хоцрогдлыг бууруулахад бодит үр дүн авчирна.