Сурагчдын III улирлын амралтыг тохиолдуулан Ай И Ди Си байгууллагаас нийслэлийн таван дүүргийн 241 англи хэлний багшид зориулсан Pearson English Connect (PEC) дижитал платформын сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 02–09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалт нь PEC платформын хэрэглээний мэдлэгийг баталгаажуулах, мөн Pearson англи хэлний хөтөлбөрөөр хичээл зааж эхэлж буй шинэ багш нарт нэгдсэн, цэгцтэй ойлголт өгөхөд чиглэсэн юм.
Сургалтад:
Сургалтын үеэр багш нарт:
Мөн багш нар танхим болон цахим сургалтыг хослуулан хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаа хэлэлцэж, сургууль, багшийн сайн туршлагаа харилцан хуваалцсан нь сургалтын онцлог байв.
Өнөөдөр улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нар дэлхийн 200 гаруй орны сурагчдын ашиглаж буй Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрөөр хоёр дахь жилдээ хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь сурагчдыг III ангиас нь эхлэн олон улсын шалгалтад үе шаттай бэлтгэх боломжийг бүрдүүлж байгаа бол багш нарын хувьд олон улсын шалгалтын эрхтэй багш болох, танхим болон цахим сургалтын арга зүйгээ хөгжүүлэх, дижитал ур чадвараа ахиулах боломжийг нээж байна.
Мөн сурагчид ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний мэдлэг дээрээ тулгуурлан олон улсын шалгалт өгөх боломжтой болж буй нь тус хөтөлбөрийн чухал үр дүнгийн нэг юм.

















Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.