Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ай И Ди Си ХХК-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулсан Pearson English Connect платформын мэдлэг баталгаажуулах, шинэ багш нарт мэдээлэл өгөх зорилготой танхимын сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Эхний сургалт 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, Сүхбаатар дүүргийн 18 сургуулийн 46 англи хэлний багш амжилттай хамрагдлаа.
Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь дижитал платформ болон хэвлэмэл сурах бичгийг хослуулсан, танхим болон цахим сургалтын уялдаа холбоог бүрдүүлдгээрээ онцлог юм.
Иймд уг сургалтаар багш нарт Pearson English Connect платформыг ашиглан:
Сургалтын хүрээнд дараах сэдвүүдийг онцлон авч үзэв. Үүнд:
Мөн багш нар хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудал, санал хүсэлтээ идэвхтэй хуваалцаж, цаашдын хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгоход үнэтэй хувь нэмэр орууллаа.
Pearson англи хэлний сургалтын хөтөлбөр нь 2023–2024 оны хичээлийн жилд 38 сургуулийн V–VI ангид туршилтаар хэрэгжиж, гарсан үр дүнд үндэслэн өнөөдөр үндэсний хэмжээнд амжилттай өргөжин хэрэгжиж байна.
Ай И Ди Си ХХК нь уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцан, багш нарыг тасралтгүй сургалт, арга зүйн дэмжлэг, мэдээллээр ханган ажиллаж байна.











Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.