Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 21 аймаг, 9 дүүргийн нийт 3470 багшаас шилдэг 4 багш, 2 мэргэжилтэн Их Британи Улсад зохион байгуулагдах “IATEFL 2026” олон улсын хуралд оролцож, Pearson -ий төв оффис дээр мэргэжлийн сургалтад хамрагдахаар боллоо.
Та бүхэн зөвхөн өөрсдийгөө төдийгүй Монголын мянга мянган багш, сурагчдыг төлөөлөн олон улсын түвшинд туршлага судалж, шинэ мэдлэг, арга зүйг эх орондоо түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй оролцох болно.