Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар-2025
шилдэг багш нар тодорлоо

“Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар-2025” уншлагын уралдаан энэ жилийн шилдгүүдээ амжилттай тодрууллаа. 2023–2024 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулагдаж буй тус уралдаан нь багш, сурагчдын англи хэлний ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, унших дадлыг хэвшүүлэх, хэлний мэдлэгийг бодит хэрэглээ болгох тэгш боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Уралдаан нь олон улсын цахим номын сан болон орчин үеийн унших арга зүйд тулгуурлан сурагчдын хэлний түвшин, сэтгэн бодох чадвар, бие даан суралцах дадлыг цогцоор нь хөгжүүлэх зорилготой.

Тус уншлагын уралдаанд сурагчдаа идэвхтэй бэлтгэн оролцуулж буй багш нарын дунд “Туршлагаа хуваалцъя” илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдэг багш нарыг тодрууллаа.

Энэхүү уралдаанд ЕБС-ийн 17 багш нар оролцсон бөгөөд багш нарын арга зүй, туршлага, бүтээлч санаачилгыг хуваалцах, харилцан суралцах үнэ цэнтэй талбар болж чадсанаараа онцлог байлаа.

2025 оны “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” уншлагын уралдааны шилдэг багш нар
 
  • – 1-р байр – 32-р сургуулийн англи хэлний багш А.Жанареке
  • – 2-р байр – 23-р сургуулийн англи хэлний багш Б.Тунгалаг
  • – 3-р байр – 3-р сургуулийн англи хэлний багш Ж.Байгалмаа

 

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.