Боловсролын ерөнхий газар, Ай И Ди Си-Pearson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Техник, технологийн политехник коллеж, Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо хамтран мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд Программчлалын улсын анхдугаар олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
Тус олимпиад нь суралцагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын чанар, арга зүйг сайжруулах, харилцан суралцах, хамтран хөгжих орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ Pearson BTEC International Level 3 IT хөтөлбөрийн агуулгыг олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Олимпиадад Pearson BTEC олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлж буй болон үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэгч нийт 9 сургуулийн 42 суралцагч оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө. Үүнд Техник, технологийн политехник коллеж, Үйлдвэр, урлалын политехник коллеж, Ховд аймгийн Хөгжил политехник коллеж, Хөвсгөл аймгийн политехник коллеж, Өмнөговь аймгийн политехник коллеж, Дорнод аймгийн политехник коллеж, Өвөрхангай аймгийн политехник коллеж, Хангай политехник коллеж зэрэг сургуулиуд оролцсон байна.
Олимпиадын дүнгээр:
Шагналт байранд шалгарсан суралцагчдад Ай И Ди Си-Pearson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын зүгээс 235 ам.долларын үнэ бүхий PTE Academic, 130 ам.долларын үнэ бүхий PEIC англи хэлний олон улсын шалгалтыг нэг жилийн хугацаанд өгөх эрхийн бичиг, бэлтгэх сурах бичиг, гарын авлагын хамт гардуулсан юм. Мөн Техник, технологийн дээд сургууль (IET), Zag Group, Трансвест Монголиа зэрэг байгууллагуудын гарын бэлгийг олголоо.
Энэхүү олимпиад нь мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын ур чадварыг бодитоор үнэлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх, мөн олон улсын хөтөлбөрийн агуулгыг практикт хэрэгжүүлэх чухал алхам боллоо.










Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.