Польшийн англи хэлний боловсролын туршлагыг
монголын төлөөлөгчид судаллаа

Англи хэлний Pearson хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж буйтай холбогдуулан боловсролын салбарын төлөөлөгчдийн олон улсын туршлага судлах “Partnership for Education” боловсролын аяллыг анх удаа зохион байгууллаа.

Энэ хүрээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Үндэсний шалгалтын төв, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон туршлагатай багш нараас бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 4 дүгээр сарын 3–11-ний өдрүүдэд Польш болон Их Британид ажиллаж, боловсролын салбарын туршлага судаллаа.

Польш улс англи хэлний түвшнээрээ Европт дээгүүрт эрэмбэлэгддэг бөгөөд EF English Proficiency Index-ийн судалгаагаар олон жил дараалан “High Proficiency” ангилалд багтсаар байна.

Энэхүү амжилтад олон улсын стандарттай хөтөлбөр нэвтрүүлсэн, багшийн мэргэжлийн хөгжлийг тогтмол дэмжсэн, сурагч төвтэй, практикт суурилсан сургалтыг хэрэгжүүлсэн зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлжээ.

Монголын төлөөлөгчид Варшав хотын хоёр бага сургуульд зочилж, хичээлд суун дараах туршлагуудыг судалсан байна:

  • – Сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх арга зүй
  • – Анги удирдлагын үр дүнтэй шийдлүүд
  • – Сургалтын орчин, нөөц материалын хэрэглээ
  • – Орчин үеийн багшлах арга барил

Мөн Pearson байгууллагын бүс нутгийн оффист зочилж, Монгол Улсад хэрэгжиж буй англи хэлний хөтөлбөрийг хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Үүний зэрэгцээ, монголын төлөөлөгчид мөн 2025 оны 4 дүгээр сарын 8–11-ний өдрүүдэд Шотландын Эдинбург хотноо болсон IATEFL 2025 олон улсын хурал, үзэсгэлэнд оролцлоо.

Энэ удаагийн хурлын онцлог:

  • – 500+ академик илтгэл, хэлэлцүүлэг
  • – Англи хэлний сургалтын шинэ технологи, шийдлүүд
  • – AI болон Mindfulness зэрэг орчин үеийн чиг хандлагууд
  • – Олон улсын багш, судлаачидтай сүлжээ үүсгэх боломж

Энэхүү туршлага судлах аяллын хүрээнд хуримтлуулсан мэдлэг, арга зүйг монголын багш нарт үе шаттайгаар түгээх, сургалтын арга зүйд нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ашиглах юм.

Ирэх жил мөн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг гадаадын сургуулиудад туршлага судлах бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 21–24-нд Их Британийн Брайтон хотноо болох IATEFL 2026 хуралд оролцохоор төлөвлөж байна.

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.