СЭЗИС нь Pearson-ий BTEC хөтөлбөрийг
хэрэгжүүлэгч анхны их сургууль боллоо

Монгол Улсад олон улсын боловсролын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх хүрээнд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) нь Их Британийн боловсролын байгууллага Pearson-ий BTEC (Business and Technology Education Council) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монгол Улсын цорын ганц их сургууль болж, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны түнш Ай И Ди Си байгууллага нь энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих хүрээнд СЭЗИС-тай хамтран ажиллаж байна.

Pearson нь боловсролын үнэлгээ, шалгалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага бөгөөд 1984 оноос хойш BTEC хөтөлбөрийг дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдөр уг хөтөлбөр нь 70 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн, жил бүр 1 сая гаруй суралцагч хамрагддаг олон улсын боловсролын хөтөлбөр юм.

BTEC хөтөлбөрийн гол онцлог нь ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, практик ур чадварт суурилсан сургалтын арга зүй юм. Иймд тус хөтөлбөрийн төгсөгчид мэргэжлийн ур чадвараараа дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжтой байдаг. Мөн АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын 260 гаруй их, дээд сургуулиуд BTEC дипломыг элсэлтийн шалгуурт хүлээн зөвшөөрдөг.

СЭЗИС нь уг хөтөлбөрийг бакалаврын үндсэн сургалттай хослуулан хэрэгжүүлэх бөгөөд оюутнууд англи хэл дээр суралцаж, сургалтаа амжилттай дүүргэсэн тохиолдолд олон улсын мэргэжлийн BTEC диплом болон бакалаврын зэрэгтэй хос дипломтой төгсөх боломжтой.

Тус хөтөлбөрт суралцсанаар оюутнууд дараах мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой. Үүнд:

  • – Онол болон практикийг уялдуулсан системтэй мэдлэг
  • – Асуудал шийдвэрлэх ур чадвар
  • – Судалгаа, шинжилгээ хийх чадвар
  • – Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах
  • – Шүүмжлэлт сэтгэлгээ
  • – Багаар ажиллах ур чадвар

Мөн уг бакалаврын хөтөлбөрт 3 жил суралцсаны дараа Их Британийн нэр бүхий 30 их, дээд сургуулиас сонгон 1 жилийн хугацаанд үргэлжлүүлэн суралцах боломжтой юм. 

Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ай И Ди Си байгууллага нь цаашид Монголын их, дээд сургуулиудад олон улсын боловсролын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, сургалтын чанар, агуулгыг олон улсын стандарттай уялдуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. 

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.