Facebook


Youtube


Linkedin



III–IV ангийн англи хэлний багш нарт арга зүй түгээх

сургагч багш нар бэлтгэгдлээ

2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад англи хэлний нэмэлт хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд улсын хэмжээнд 668 сургуулийн 3, 4 дүгээр ангийн 4208 бүлгийн 135 мянга орчим суралцагч англи хэлний хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хичээллэх юм.

Шинээр хэрэгжих энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж, сургагч багш нарыг амжилттай бэлтгэлээ. Тодруулбал, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон англи хэлний сургалтын шилдэг арга зүйтэй 89 багш энэхүү сургалтад хамрагдан, сургагч багшийн сертификат гардав. 

Мөн аймаг, нийслэлийн боловсролын газруудын англи хэлний сургалт хариуцсан мэргэжилтнүүд энэхүү сургалтад хамрагдсан бөгөөд сургалтад хамрагдсан багш, мэргэжилтнүүд цаашид өөрсдийн аймаг, дүүрэгт ажиллаж буй англи хэлний багш нарыг сургаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх замаар тэдний чадавхыг шат дараатайгаар нэмэгдүүлэх юм.

Энэхүү сургалтыг Pearson байгууллагын сургалтын ахлах зөвлөх, мастер сургагч багш Жан Витек, мөн Pearson байгууллагын сургагч багш, бүс нутгийн менежер Моника Хенел нар удирдан явуулж, олон улсын туршлага, арга зүйг хуваалцсан байна.

Англи хэлний сургалтын энэхүү шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, мөн орон нутгийн боловсролын байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье.

Сургалтад хамрагдсан багш, мэргэжилтнүүддээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

surgagch bagsh29
surgagch bagsh28
surgagch bagsh27
surgagch bagsh26
surgagch bagsh25
surgagch bagsh24
surgagch bagsh23
surgagch bagsh22
surgagch bagsh21
surgagch bagsh20
surgagch bagsh19
surgagch bagsh18
surgagch bagsh17
surgagch bagsh16
surgagch bagsh15
surgagch bagsh14
surgagch bagsh13
surgagch bagsh12
surgagch bagsh11
surgagch bagsh10
surgagch bagsh09
surgagch bagsh08
surgagch bagsh07
surgagch bagsh06
surgagch bagsh05
surgagch bagsh04
surgagch bagsh03
surgagch bagsh02
surgagch bagsh01
surgagch bagsh



Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага


Facebook


Youtube


Linkedin

Шуурхай холбоос

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.