Facebook


Youtube


Linkedin



III–IV ангийн англи хэлний сурах бичигт

Монгол агуулгыг тусгалаа

Монгол Улс Боловсролын ерөнхий хуульд сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ сурахлцах бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө хэмээн заасан. Мөн боловсролын үндэсний хөтөлбөрт англи хэлний хичээлийг III ангиас нь орох тухай заасан. Үүний хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчид Pearson байгууллагын англи хэлний сургалтын цогц хөтөлбөрөөр хичээллэхээр болсон юм. Энэ дагуу Ай И Ди Си – Pearson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар Боловсрол судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран Pearson байгууллагын бага ангийн сурагчдад зориулсан Rise & Shine сурах бичгийг Монголын нөхцөлд нийцүүлэн Монгол ахуй, соёл, өдөр тутмын амьдралтай холбоотой агуулгаар баяжуулж боловсруулсан бөгөөд сурагчдад илүү ойлгомжтой, танил орчинд тулгуурлан англи хэл сурах боломжийг бүрдүүлсэн байна.

Ай И Ди СИ байгууллагаас Боловсролын ерөнхий газартай хамтран 2024-2025 оны хичээлийн жилд энэхүү бага ангийн англи хэлний хөтөлбөрийг улсын хэмжээнд 105 сургуульд туршилтаар хэрэгжүүлж, туршилтын явцад сурах бичигт Монгол агуулгын тохируулга хийсэн нь энэ юм. Туршилтын үр дүнд үндэслэн сурах бичгийг сайжруулж, энэ хичээлийн жилд төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн бүх сурагчдыг хөтөлбөрт хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

2025–2026 оны хичээлийн жилд хэрэгжих энэхүү нэмэлт хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчид долоо хоногт хоёр цагаар англи хэл судлах бөгөөд бага наснаас нь хэлний суурь чадварыг хөгжүүлэх чухал алхам болж байна.

Энэхүү шинэчлэл нь Монголын сурагчдад олон улсын стандартад нийцсэн сургалтын агуулгаар англи хэл сурах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эх орныхоо соёл, ахуйтай холбон суралцах давуу талтай юм.

Rise & Shine нь Pearson байгууллагын бага ангийн сурагчдад зориулсан англи хэлний сурах бичиг бөгөөд дэлхийн олон улс оронд хэрэглэгдэж буй олон улсын хөтөлбөр юм. Pearson-ийн англи хэлний боловсролын бүтээгдэхүүнүүд өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд ашиглагдаж, сая сая сурагч англи хэлний боловсрол эзэмшихэд ашиглаж байна.

rise&shine
rise&shine01
rise&shine07
rise&shine06
rise&shine05
rise&shine04
rise&shine03
rise&shine02



Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага


Facebook


Youtube


Linkedin

Шуурхай холбоос

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.