Facebook


Youtube


Linkedin



III–IV ангид англи хэл заах 1000+ багш

Pearson хөтөлбөрөөр сургагдлаа

Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн III–IV ангиас англи хэлний хичээл үзэж эхлэх болсонтой холбогдуулан англи хэлний багш нарыг чадавхжуулах  сургалтууд улс даяар 2026 оны 08 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Ай И Ди Си ХХК – Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газар болон Боловсролын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газар болон Pearson хөтөлбөрийн мастер багш нарын хамт  “Pearson” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн сургалтыг нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан үе шаттайгаар зохион байгуулж, улсын хэмжээнд 1000 гаруй англи хэлний багш сургалтад хамрагдсан байна.

Сургалтаар багш нарт Pearson хөтөлбөрийн агуулга, сурагч төвтэй заах арга зүй, орчин үеийн сургалтын арга барил, мөн Pearson English Connect сургалтын платформ ашиглах практик ур чадварыг олгожээ.

Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг дүүргийн 100 гаруй багшийн сургалт 2025 оны 08 дугаар сарын 20-22-ны хооронд амжилттай зохион байгуулагдсан бол орон нутагт Дундговь, Дорнод, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Дархан-Уул, Баянхонгор, Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай зэрэг аймгийн сургалтууд 2025 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд боллоо. 

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 29 сургуулийн 60 багш, Сонгинохайрхан дүүрэгт 78 багш, Орхон аймагт 17 сургуулийн 40 багш, Төв аймагт 27 сумын 31 сургуулийн 52 багш сургалтад хамрагджээ.

Зарим аймагт шинэ хөтөлбөрийн хүрээнд сурагчдын хамрагдалт ч тодорхой болсон байна. Тухайлбал, Дорнод аймагт 2025–2026 оны хичээлийн жилд III ангийн 59 бүлэг, IV ангийн 58 бүлэг, харин Хэнтий аймагт 26 сургуулийн 120 бүлгийн 3469 сурагч англи хэлний хичээлд хамрагдах юм.

Эдгээр сургалтын үр дүнд багш нар Pearson хөтөлбөрийн агуулга, арга зүйд бэлтгэгдэж, бага ангийн сурагчид англи хэлийг олон улсын стандарттай, орчин үеийн арга барилаар суралцах боломж бүрдэж байна.

Ийнхүү бага ангиас англи хэлний боловсролыг системтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой багш бэлтгэх үндэсний хэмжээний сургалтууд амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтад хамрагдсан нийт багш нартаа ажлын амжилт хүсье.

 

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага


Facebook


Youtube


Linkedin

Шуурхай холбоос

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.