Pearson BTEC хөтөлбөрийг хэрэгжүүлж буй политехник коллежийн багш, арга зүйч нарт зориулсан чадавх бэхжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 11-нд зохион байгуулагдлаа.
2025–2026 оны хичээлийн жилд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Pearson BTEC International IT Level 3 хөтөлбөрийг Монгол Улсад төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 1, нийт 7 политехник коллеж хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрт:
Хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд политехник коллежийн мэдээллийн технологийн 30 гаруй багш, арга зүйч энэхүү сургалтад оролцож, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж байна.
Сургалтын хүрээнд:
Pearson BTEC International IT Level 3 нь дэлхийн 71 улсын Засгийн газар, мэргэжлийн холбоод, ажил олгогч байгууллагууд болон 300 гаруй их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бөгөөд суралцагчид гадаад, дотоодын их, дээд сургуульд дэвшин суралцах, мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх өргөн боломжийг бүрдүүлдэг.
Монгол Улсад дараах мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд Pearson BTEC International IT Level 3 хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны төвийн эрхтэй ажиллаж байна. Үүнд:
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд Pearson BTEC хөтөлбөрийн 800 гаруй албан ёсны төв үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн боловсролын 15 салбарт 2000 гаруй мэргэжлээр сургалт зохион байгуулж байна. Тус хөтөлбөрөөр 1 сая гаруй суралцагч амжилттай төгсөөд байна.








Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.