Дорноговийн сурагчид Pearson англи хэлний
олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна

Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн III-VIII ангид “Үндэсний англи хэлний хөтөлбөр” болон хэрэгжиж байгаа бол 38 сургуулийн IX-XII ангид туршилтын журмаар хэрэгжиж байна. Дэлхийн 70 гаруй орны Засгийн газраар хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү англи хэлний олон улсын хөтөлбөрт Монгол Улс ерөнхий боловсролын 424,319 сурагч хамрагдаж байна. Тэдний нэгээхэн хэсэг бол Дорноговь аймгийн сурагчид. Тус аймагт 10,089 сурагч Pearson англи хэлний хөтөлбөрийг судалж байгаа бөгөөд англи хэлний боловсролыг илүү үр дүнтэй болгох зорилгоор Боловсролын ерөнхий газар болон Pearson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болох Ай И Ди Си ХХК-ийн сургагч багш нар 2025 оны 11 дүгээр сарын 17-25-ны өдрүүдэд Дорноговь аймгийн хэд, хэдэн сургууль болон багт ажиллаж, сургалтын орчин, цахим ангийн тохижилт болон хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Үүнд, дараах сургуулиуд хамрагдсан юм. 

  • – Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р сургууль
  • – Сайншанд сумын Зүүнбаян баг
  • – Өргөн сумын ерөнхий боловсролын сургууль

 

Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд:

  • – Англи хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх
  • – Хичээлийн явц, үнэлгээний зохион байгуулалттай танилцах
  • – Сургалтын хэрэглэгдэхүүн болон суралцагчийн үнэлгээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх
  • – Сургуулийн удирдлага, багш нартай туршлага солилцох зэрэг ажлыг зохион байгуулж байна.

 

Үндэсний хэмжээнд III–VIII ангид хэрэгжиж буй Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг орон нутгийн сургуулиудад жигд, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой энэхүү зөвлөн туслах үйл ажиллагаа энэ хичээлийн жилийн туршид бусад аймаг, орон нутагт үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.