Их Британийн Pearson байгууллагын төлөөлөгчид энэ сарын 10–12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Тодруулбал, Pearson байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Беата Дудзиньска, оролцогч талуудын хамтын ажиллагаа, стратеги хариуцсан ахлах менежер Аннабел Лоудэй, мөн бүсийн борлуулалтын менежер (Франц, Балтын болон Нордикийн орнууд, Унгар, Монгол, Казахстан, Узбекистан, Киргизстан, Израиль, Баруун эргийг хариуцсан) Моника Хенел-Целис нар Монгол Улсад хэрэгжиж буй Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн хэрэгжилт, явцтай танилцах зорилгоор айлчилсан юм.
Энэ үеэр тэд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Нямдоржтой уулзаж, Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн явц, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо. Pearson байгууллагын төлөөлөгчид Монгол Улс нь Pearson хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээрээ “загвар орнууд”-ын тоонд зүй ёсоор багтаж буйг онцолсон юм.
Мөн Pearson байгууллагын зүгээс англи хэлний багшийн чадамжийн хүрээг тодорхойлж, тун удахгүй танилцуулахад бэлэн болгож буйг дуулгав. Энэ нь багшийн мэргэжлийн чадамжийг оношлон үнэлэх, хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлох, мэргэжлийн хөгжлийн зөвлөмж өгөх, ахиц дэвшлийг тасралтгүй хянах нэгдсэн үнэлгээ, хөгжлийн тогтолцоонд суурилсан шийдэл байх юм.
Тус санаачилга нь Монгол Улсад англи хэлний боловсролын чанарыг шинэ шатанд гаргах чухал суурь болно гэдгийг уулзалтын үеэр талууд онцлон тэмдэглэлээ.

It sounds obvious, but remembering to say ‘please’ and ‘thank…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.