- Ай И Ди Си, Эрдмийн Ордон, 1204 тоот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын Талбай, Улаанбаатар, Монгол Улс
- info@iedc.edu.mn
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН V-VI АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ 400 ГАРУЙ БАГШ “PEARSON ENGLISH” ХӨТӨЛБӨРИЙН ЗААХ АРГАЗҮЙ БОЛОН ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН V-VI АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ 400 ГАРУЙ БАГШ “PEARSON ENGLISH” ХӨТӨЛБӨРИЙН ЗААХ АРГАЗҮЙ БОЛОН ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Сургалтыг “Pearson English” хөтөлбөр туршилтаар хэрэгжсэн нийслэлийн 10 сургуулийн багш нар болон энэ жил бэлтгэгдсэн мастер багш нар оров.
“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг. Иймд улсын ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгаанаас гадна багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судалсан юм.

“Pearson English Connect” дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй.
Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг дагаан хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм.
Ингэснээр нийслэлийн хэмжээнд улсын ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид англи хэл заах багш нар олон улсын хөтөлбөрөөр хичээлээ ороход бэлэн боллоо.Боловсрол, шинжлэх ухааны яам Боловсролын ерөнхий газар Pearson Languages
Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар төсөл
April 23, 2025
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газраас “Дэлхийд өрсөлдөх…
READ MORE
Багш нарын ур чадварыг тодорхойлох чиглэлээр IEDC Pearson Partner…
April 22, 2025
Баянгол дүүрэг төрийн өмчийн 22 сургуультай. Энэ сургуулиудад Англи хэлний…
READ MORE
Scholastic цахим номын сан энэ жилийн “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар”…
April 07, 2025
Энэ төсөл нь Ангиараа зорилготой уншъя “The Book Debate” сурагчдын…
READ MORE
400 ГАРУЙ БАГШ “PEARSON ENGLISH” ХӨТӨЛБӨРИЙН ЗААХ АРГАЗҮЙ БОЛОН…
April 07, 2025
Сургалтыг "Pearson English" хөтөлбөр туршилтаар хэрэгжсэн нийслэлийн 10 сургуулийн багш…
READ MORE
PEARSON-ИЙН АНГЛИ ХЭЛ, IT ХӨТӨЛБӨР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
April 06, 2025
Дэлхийн 70 гаруй улсын Засгийн газар, Боловсролын яам, ажил олгогчид,…
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Шуурхай холбоос
Бидэнтэй холбогдох
- Ай И Ди Си, Эрдмийн Ордон, 1204 /PTE Academy-1301/ тоот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын Талбай 20/8, Улаанбаатар, Монгол Улс 14200
- info@iedc.edu.mn
-
+976-7611 7500
+976-7505 7600 /PTE Academy/
Ажиллах цагийн хуваарь
- Даваа – Баасан ( 08:00 – 17:00 )
- Бямба, Ням ( Амарна )
