ДУНД БА АХЛАХ
Өсвөр насны сурагчдын сонирхолд нийцсэн сэдэв, бодит амьдралд суурилсан агуулгаар Англи хэл сурах урам зоригийг нь нэмэгдүүлж, бие даан сэтгэх, чөлөөтэй илэрхийлэх чадварыг нь хөгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь сурагчдыг академик болон бодит хэрэглээнд бэлтгэх, олон улсын шалгалтад амжилттай тэнцэх боломжийг бүрдүүлдэг.
ДУНД БОЛОН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн товч танилцуулга:
Манай байгууллага дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан олон төрлийн Англи хэлний хөтөлбөрүүдийг санал болгодог. Эдгээр хөтөлбөрүүд нь сурагчдын сонирхлыг татахуйц, насны онцлогт тохирсон, бодит амьдралд хэрэглэхүйц мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг.
Жишээлэн дурдвал “Focus” ахлах ангийн сурагчдад зориулсан таван түвшний хөтөлбөр нь сурагчдыг үндэсний болон олон улсын шалгалтуудад амжилттай бэлтгэхэд тусалдаг бол “High Note” нь ахлах ангийн сурагчдад сургуулийн амьдралаас ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлж, амьдралын ур чадварын хөгжлийн хөтөлбөр, бодит амьдралд суурилсан төсөл, видео хичээлүүдийг түлхүү багтаасан байдаг. Мөн “Wider World” хөтөлбөр нь өсвөр насныхны ирээдүйд шаардлагатай олон талт ур чадварыг хөгжүүлж, нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцох, суралцах үйл явцаа ахиулах, ирээдүйн ажил мэргэжилдээ амжилт гаргахад нь бэлтгэдэг. Энэхүү хөтөлбөр нь бодит амьдралын нөхцөл байдалд суурилсан ВВС-ийн видео бичлэгүүд, бодит хүмүүсийн ярилцлага зэрэг агуулгыг ашиглан сурагчдын харилцааны чадварыг хөгжүүлдэг. Харин “Rise and Shine” хөтөлбөр нь бага ангийн сурагчдыг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бөгөөд олон янзын дүрүүд, нөхцөл байдлаар дамжуулан хэл сурах үйл явцыг сонирхолтой, хүртээмжтэй болгодог.
Дунд болон ахлах ангийн сурагчдын Англи хэл сурах сонирхлыг нь бадрааж, урам зориг өгөх сургалтаар идэвхтэй оролцоонд уриалж, насанд нь тохирсон үнэлгээ, олон улсын гэрчилгээгээр хэлний чадвар болон өөртөө итгэх итгэлийг нь бататгаарай.
Pearson нь сурагчдын түвшинг тодорхойлох, ахиц дэвшлийг үнэлэхэд зориулсан олон төрлийн үнэлгээний хэрэгслүүдийг санал болгодог ба тэдгээрээр дамжуулан суралцагчдын ахицыг тогтмол үнэлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн, хувь хүний онцлогт тохирсон суралцах замыг тодорхойлоход тусална
Level Test нь сурагчдын Англи хэлний түвшинг хурдан бөгөөд үр дүнтэй тодорхойлж, суралцагчдад тохирох хамгийн үр дүнтэй суралцах замыг тодорхойлоход тусалдаг.
Сурагчдын ахицыг тогтмол үнэлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн, хувь хүний онцлогт тохирсон суралцах замыг тодорхойлно.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээгээр сурагчдын чадварыг баталгаажуулж, ирээдүйд нь итгэлтэй хөрөнгө оруулалт хийхэд тусална
Pearson English International Certificate (PEIC) нь Edexcel байгууллагаас олгогддог бөгөөд боловсролын яамд, засгийн газрын байгууллагууд, их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын гэрчилгээ юм. Энэхүү гэрчилгээ нь сурагчдын Англи хэлний бодит чадварыг баталгаажуулж, тэдний ирээдүйн боловсрол, ажил мэргэжлийн боломжийг өргөжүүлдэг
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага