Англи хэлний бүх төрлийн үнэлгээ, шалгалтын шийдлийг бид хүргэнэ
Их Британи, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг болон бусад улсуудад суралцах, ажиллах, цагаачлахад өгөх шалгалт
PTE Academic шалгалт нь англи хэлний чадварыг үнэлэх олон улсын стандартад нийцсэн шалгалт бөгөөд их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудад суралцах, ажиллах зорилготой хүмүүст зориулагдсан.
Ерөнхий англи хэлний чадварыг үнэлж, түвшин батлах сертификат олгодог шалгалт
PEIC (Pearson English International Certificate) нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бодит амьдрал дахь харилцаанд суурилсан англи хэлний шалгалт юм.
Ердөө 20 минутанд түвшинг тогтоосноор зөв цэгээс гарааг эхлэх боломжтой.
Level Test нь суралцагчдын дөрвөн чадварыг нарийвчлан тодорхойлж, багш нарт тэдний ямар ур чадварыг хөгжүүлэх шаардлагатайг илрүүлдэг. Түвшинг тогтоосноор цаашдын суралцах явцыг хянах, үр дүнг тооцоход хялбар болно.
Хилээр хязгаарлагдахгүйгээр хүүхэд бүр өөрийгөө сорих боломжтой
HIPPO олимпиад нь Англи хэлний мэдлэгээ сорихыг хүссэн сурагчдад зориулсан олон улсын уралдаант шалгалт бөгөөд дэлхийн 60 гаруй орны 80,000+ хүүхэд жил бүр оролцдог. Энэхүү олимпиад нь бүх CEFR (A1-C2) түвшний дагуу сурагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг үнэлдэг.
– Олон улсын түвшинд өрсөлдөх боломж – Дэлхийн 60+ орны сурагчидтай ур чадвараа сорих
– CEFR стандартын үнэлгээ – Англи хэлний түвшнээ тодорхойлох найдвартай шалгалт
– Түвшинд тохирсон ангилал – Нас, хэлний мэдлэгт үндэслэн 10 түвшинд өрсөлдөнө
– Шагнал, урамшуулал – Амжилттай оролцогчид олон улсын сертификат, хөнгөлөлт, тэтгэлэг хүртэх боломжтой
Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага