НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН V-VI АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ 400 ГАРУЙ БАГШ "PEARSON ENGLISH" ХӨТӨЛБӨРИЙН ЗААХ АРГАЗҮЙ БОЛОН ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.​

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН V-VI АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ 400 ГАРУЙ БАГШ "PEARSON ENGLISH" ХӨТӨЛБӨРИЙН ЗААХ АРГАЗҮЙ БОЛОН ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

📍 Сургалтыг “Pearson English” хөтөлбөр туршилтаар хэрэгжсэн нийслэлийн 10 сургуулийн багш нар болон энэ жил бэлтгэгдсэн мастер багш нар оров.
📍 “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг. Иймд улсын ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгаанаас гадна багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судалсан юм.
📍 “Pearson English Connect” дижитал платформ нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүнтэй. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй.
📍 Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг дагаан хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм.
📍 Ингэснээр нийслэлийн хэмжээнд улсын ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид англи хэл заах багш нар олон улсын хөтөлбөрөөр хичээлээ ороход бэлэн боллоо.
Scholastic цахим номын сан энэ жилийн “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар”…

Ай И Ди Си, Эрдмийн Ордон, 1204 тоот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын Талбай,…

400 ГАРУЙ БАГШ “PEARSON ENGLISH” ХӨТӨЛБӨРИЙН ЗААХ АРГАЗҮЙ БОЛОН…

Ай И Ди Си, Эрдмийн Ордон, 1204 тоот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын Талбай,…

PEARSON-ИЙН АНГЛИ ХЭЛ, IT ХӨТӨЛБӨР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.​

Ай И Ди Си, Эрдмийн Ордон, 1204 тоот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын Талбай,…

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь

mn