БИДНИЙ ТУХАЙ 

IEDC (Олон Улсын Боловсрол хөгжлийн төв) нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Английн боловсролын тэргүүлэгч "PEARSON" байгууллагын Монгол дахь албан ёсны түнш байгууллага юм. Бид олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх,  хэрэгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, бид Pearson байгууллагын "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр, Pearson English International Certificate (PEIC), Pearson Test of English (PTE) зэрэг олон улсын шалгалт, Pearson BTEC буюу мэргэжлийн боловсролын олон улсын сургалтын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ 

  1. АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨР

 

"Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь англи хэлээр дамжуулан сурагчийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, тэдний хэлний түвшнийг  унших, бичих, сонсох, ярих зэрэг дөрвөн ур чадвараар нь хэмжиж, ахицыг хурдасгалах, багшийн ачааллыг бууруулах зорилгоор 25 гаруй жилийн туршид туршигдаж, мэргэжлийн түвшинд боловсруулагдсан бөгөөд өнөөдөр 200 гаруй улс тус хөтөлбөрийн дагуу англи хэлний сургалтыг явуулж байна. 

Энэхүү хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилд ашигладаг бөгөөд сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил болон заах аргазүйг хөгжүүлэхэд онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог юм.  

Түүнчлэн англи хэлээр дамжуулан суралцагч нь шүүмжит сэтгэлгээ, харилцаа хандлага, багаар ажиллах, хувь хүний зохион байгуулалт, манлайлал, нийгмийн хариуцлага гэх мэтчилэн хувь хүний хөгжлийн ур чадварт суралцаж, дэлхийн иргэн болж хөгжих бололцоотой юм. 

"Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн сурах бичиг: 

Дижитал платформ нь багшийн болон сурагчийн хэрэглэгдэхүүнтэй. 

  1. Багшийн хэрэглэгдэхүүнд: 
  1. Сурагчийн хэрэглэгдэхүүнд: 

Энэхүү хөтөлбөрийг Pearson partner Mongolia - IEDC байгууллага нь 2018 онд Монгол Улсын хувийн дунд сургууль болон их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 орчим хувийн дунд сургууль, 3 их дээд сургуульд дээр хэрэгжиж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 372 дугаар тогтоолоор "Бүх нийтийн англи хэлний суралцахуй арга хэмжээ"-г 2023-2025 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 - 2023 оны хичээлийн жилд сургалтын агуулга нь олон улсын жишигт нийцсэн цахим платформд суурилсан, багшийн хөгжил, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх аргачлал бүхий "Pearson English" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд төрийн өмчийн 38 сургууль дээр туршсан. Туршилтад хамрагдсан сургуулийн V- IX ангийн сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварын гарааны дундаж үнэлгээ 29.3 байсан бол туршилтын үр дүнд 47.4 хувь болж өсөв. Сурагчид англи хэлний сонсох, ярих, унших, бичих ур чадвар жигд хөгжиж, хичээлдээ сонирхолтой сурах идэвх чармайлт нь нэмэгдсэн. Түүнчлэн англи хэлний багш нарын заах арга зүйн ур чадвар дээшилсэн байна. 

Түүнчлэн 2023 оны долдугаар сард УИХ-аас ёсчлон баталсан "Боловсролын багц хууль"-д сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байна хэмээн заасан бөгөөд "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлэхэээр ажиллаж байна. 

Pearson English International Certificate /PEIC/  - Англи хэлний түвшин баталгаажуулах олон улсын шалгалт

Pearson English International Certificate – англи хэлний түвшин тогтоох тестийн шалгалт юм. Энэхүү шалгалтыг та өөрт тухтай, таатай байх боломжтой бүхий л газраасаа онлайнаар холбогдон, өгөх эсвэл шалгалтын төв дээр биечлэн хүрэлцэн ирж, өгөх боломжтой. Түвшин тогтоох тестийн шалгалтыг өгснөөр та дэлхийн олон улсын Боловсролын яам, төрийн байгууллага, их дээд сургуулиудаар хүлээн зөвшөөрөгдсөн, хугацаагүй олон улсын сертификаттай болох юм. Түүнчлэн ажил олгогчдын хүндлэлийг хүлээх юм. 

Pearson Test of English /PTE/:

Pearson English тестийн шалгалтын тусламжтайгаар англи хэлний мэдлэгээ шалгаарай. Тус шалгалт нь ерөнхий /General/ болон академик /Academic/ түвшинд шалгалтыг зохион байгуулдаг ба олон улсын их, дээд сургууль суралцах, ажил хөдөлмөр эрхлэх болон визэнд ороход зөвшөөрөгддөг юм. PTE тестийн шалгалтыг жил бүр дэлхийн даяар нэгэн зэрэг зохион байгуулагддаг. Үр дүнгээ та хоёр өдрийн дотор мэдэх боломжтой. Шалгалтын тесийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар авдаг бөгөөд зөвхөн англи хэлний мэдлэгийг тань шалгана. Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг  улс орнуудын Засгийн газар энэхүү шалгалтыг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх болон цагаачлалын визний шалгуурт оруулж өгсөн.

  1. PEARSON BTEC – МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР 

BTEC нь дэлхийн 70 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн жилд 1 сая гаруй оюутан суралцагч хамрагдан сурдаг карьер-төвтэй мэргэшил, ур чадвар, дадал олгох хөтөлбөр юм.

Багш, сурган хүмүүжүүлэгч, ажил олгогч болон төр засгийн байгууллагуудтай хамтран боловсруулсан BTEC-н сургалтын хөтөлбөрүүд нь мэдлэг, ур чадвар, тэдгээрийн хэрэглээг бодит амьдрал дээр хослуулсан уян хатан учир суралцагчдад дээд боловсрол эзэмших, ажилд орох зэрэг боломж, үүд хаалгуудыг нээж өгдөг.

Сурсан зүйлээ бататган, дадлагажингаа суралцдаг учир BTEC хөтөлбөрийн суралцагчид сурсан зүйлээ амьдралд шууд хэрэгжүүлэх боломжтой байдаг. Ингэснээр тэд ирээдүйн ажил карьер болон дээд боловсрол эзэмшихэд нь тус болохуйц үнэ цэнэ бүхий мэдлэг,  ур чадварт суралцаж, хөгждөг.

30 жилийн хугацаанд батлагдсан амжилтын дүнд, дэлхийн олон орны ажил олгогчид болон дээд боловсролын байгууллагууд практик, онол хосолсон мэдлэг бүхий BTEC-ийн төгсөгч ажил горилогчдыг сонгож, ажиллуулахыг эрмэлзэх болсон. 

Их Британи, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Сингапур  зэрэг дэлхийн олон орны 260 гаруй их дээд сургууль бакалаврын сургалтанд элсэхэд  BTEC Level 3-ын оноог хүлээн зөвшөөрдөг. АНУ-ын сонгогдсон их дээд сургуулиудад BTEC Level3-ын оноотой оюутнууд эхний жилдээ кредитээс (ахисан түвшний) чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжтой.

Дэлхийн олон оронд Pearson BTEC level 5 оноо бүхий Higher National диплом бүхий оюутнууд бакалаврын сургалтын төгсөх курс хүртэл дэвшин суралцах боломжтой. Pearson байгууллага нь Австрали, Малайз, Канад, Хятад зэрэг олон орны 340 гаруй их, дээд сургуультай BTEC-ийн оноог оноог хүлээн зөвшөөрөх тухай олон тооны гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. 

  1. “HIPPO” англи хэлний олон улсын олимпиад  

Англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхийн дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилгоор “Хил хязгаарлагдахгүй англи хэл” уриатай Hippo англи хэлний олон улсын олимпиадыг Монгол Улсад IEDC байгууллага албан ёсоор зохион байгуулдаг билээ. Тус олимпиадад оролцох сурагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 61 орны 81,295 сурагчид өөр хоорондоо өрсөлдлөө. Тус олимпиадад 2023 онд Монгол Улсаас 4413 сурагч амжилттай оролцож, хагас шигшээд 394 сурагч шалгарч, 22 сурагч Бүсийн шатанд, 9 сурагч дэлхийн финалд оролцохоор шалгарсан юм. Бүсийн шалгаруулалт нь 2023 оны 07 дугаар сарын 6-7 хооронд Малайз улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсаас 17 сурагч оролцсоноос I байрт хоёр сурагч шалгарч, дэлхий финалд оролцох эрхээр шагнуулсан бол II байрт 2 хүүхэд шалгарч, Hippo camp-т 100 хувийн хөнгөлөлттэй амрах эрхээр шагнуулсан юм. Харин III байрт 3 хүүхэд шалгарч,Hippo Camp-т 50 хувийн хөнгөлөлттэй амрах эрхээр шагнууллаа. Hippo-2023 англи хэлний олон улсын олимпиадын Дэлхийн аварга шалгаруулах шат 2023 оны 09 дүгээр сарын 27-30 хооронд Итали улсад зохион байгуулагдлаа. Тус шатанд Монгол Улсаас 10 хүүхэд оролцсоноос 1 хүүхэд хоёрдугаар байр эзэлсэн амжилт гаргалаа.

  1. МЭРГЭЖЛИЙН АНГЛИ  ХЭЛНИЙ ШАЛГАЛТ 

Бид Английн Грийнвичийн Их сургуулиас баталгаажуулан олгодог 50 мэргэжлийн англи хэлний ур чадварын шалгалтыг зохион байгуулж, авдаг. 

Тус шалгалт нь олон улсад итгэмжлэгдсэн сертификатаар баталгаажиж таны CV – г баяжуулж, ажлын байр дээр таны давуу талыг батламжилж, мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэх баталгаа болдогоороо онцгой ач холбогдолтой. 

  1. ОЛОН УЛСЫН TEFL/TESOL СУРГАЛТ 

Англи хэлний мэдлэгийг зааж сургаж буй багш нарынхаа чадвар мэдлэгийг улам чанаржуулж, дээшлүүлэх олон улсад англи хэл заах зэрэгтэй болгох зорилготой Лондогийн багшийн мэргэжил дээшлүүлэх коллеж Gatehouse Awards байгууллагуудтай хамтран олон улсын TEFL/TESOL сургалтуудыг байнга зохион байгуулж байна.