Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар төсөл

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газраас “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Манай IEDC-Pearson partner Mongolia байгууллагын Scholastic цахим номын сан энэ жил тус төслийг хамтран зохион байгуулж байна.
Багш нарын ур чадварыг тодорхойлох чиглэлээр IEDC Pearson Partner Mongolia байгууллага Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байна.

Баянгол дүүрэг төрийн өмчийн 22 сургуультай. Энэ сургуулиудад Англи хэлний 358 багш ажиллаж байна. Англи хэлний багш нараа чадавхжуулах, дахин сургах чиглэлд тус дүүрэг онцгой анхаарч байгаа юм.
Тус дүүргийн удирдлагууд 2 дугаар сард Филиппин улсын Сэбү хотод ажиллаж ESL байгууллага болон Philinter академитай хамтран ажиллаж багш нарыг сургахаар гэрээ байгуулжээ.
Тэгвэл энэ ажлын хүрээнд англи хэлний багш нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тодорхойлж, эрэмбэлэн үе шаттайгаар Филлипин Улс руу илгээх ажил эхэллээ.
Scholastic цахим номын сан энэ жилийн “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” төслийг хамтран зохион байгууллаа.

Энэ төсөл нь
Ангиараа зорилготой уншъя
“The Book Debate” сурагчдын мэтгэлцээн
Багш нарын илтгэлийн гэсэн үндсэн гурван төрлөөр зохион байгуулагддаг.
Төсөлд хамрагдаж байгаа сургууль, багш, сурагчид Scholastic болон X reading цахим номын сангаас сонголтоо хийх ёстой юм. Энэ жилийн уралдаант шалгаруулалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 6-11 дүгээр ангийн сурагчид багш нарын хамт хамрагдсан юм. Тэдний
30 сургууль
70 багш
89 анги
2560 сурагч нь Scholastic цахим номын санг сонгожээ.
400 ГАРУЙ БАГШ “PEARSON ENGLISH” ХӨТӨЛБӨРИЙН ЗААХ АРГАЗҮЙ БОЛОН ДИЖИТАЛ ПЛАТФОРМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Сургалтыг “Pearson English” хөтөлбөр туршилтаар хэрэгжсэн нийслэлийн 10 сургуулийн багш нар болон энэ жил бэлтгэгдсэн мастер багш нар оров.
“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг. Иймд улсын ЕБС-ийн англи хэлний багш нарт Pearson English Connect дижитал платформыг ашиглан хичээлээ хэрхэн заах, цахим анги үүсгэж, сурагчийн сурлагын ахицыг хянах, түүнд тохирсон даалгавар хэрхэн өгөх зэрэг зааварчилгаанаас гадна багшийн заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад чиглэсэн практик хичээлүүдийг судалсан юм.
PEARSON-ИЙН АНГЛИ ХЭЛ, IT ХӨТӨЛБӨР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Дэлхийн 70 гаруй улсын Засгийн газар, Боловсролын яам, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн Pearson байгууллагын англи хэл болон мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр Монгол Улсад энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж байна.
Тус хөтөлбөрийн нээлт өнгөрсөн Баасан гарагт /2023.09.08/ болж, өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт, Pearson байгууллагын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа хариуцсан захирал Крис Кристофер, GSE – Англи хэлний хөтөлбөр хариуцсан захирал Майк Майор, Европ болон Монгол Улсыг хариуцсан менежер Эдди Коннор зэрэг 100 орчим албаны хүмүүс оролцлоо.
Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд төрийн өмчит ЕБС-ийн V-VI ангид энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2024 -2025 онд III – IV анги, VII – VIII анги, 2025 – 2026 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Pearson байгууллагаас Монгол Улсад зориулан “Англи хэлний үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, хүлээлгэн өгснийг нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан юм.
Монгол Улс Pearson-ийн англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл үндэсний хэмжээнд төрийн өмчит 38 сургууль дээр туршжээ. Нээлтийн арга хэмжээний үеэр туршилтын үр дүнг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн судалгааны секторын эрхлэгч Х.Отгонбаатар танилцуулсан бөгөөд сурагчдын англи хэлний түвшин 29.1 хувь байснаас 47.4 хувь болж өсжээ.
Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн туршилтад хамрагдсан Багш, Сурагч, Эцэг эхчүүд хүрэлцэн ирж, сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд цахимаар 100 гаруй багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо.
Харин мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр (Pearson BTEC – IT international level 3) нь төрийн өмчит 5 политехник коллеж, хувийн 1 политехник коллеж болон хувийн 1 дунд сургуульд нэвтрүүлж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх төвийн эрхийг дараах политехник, коллежуудад гардууллаа.