Have a question?
Message sent Close
БИДНИЙ ТУХАЙ

IEDC (Олон Улсын Боловсрол хөгжлийн төв) нь 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд  Английн боловсролын тэргүүлэгч Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны түнш байгууллага юм. 

Бид Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг нутагшуулах, багш нарыг дахин сургах замаар боловсролын тэгш бус байдлыг бууруулах, боловсролын системийн шинэчлэлд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Өнөөдрийн байдлаар бид:

Английн боловсролын тэргүүлэгч Pearson байгууллагын албан ёсны төлөөлөгчийн газар 

Hippo англи хэлний олон улсын олимпиадын албан ёсны зохион байгуулах хороо

Gatehouse Awards байгууллагуудтай хамтран олон улсын TEFL/TESOL сургалтуудыг зохион байгуулж байна.

IEDC ХХК нь Английн боловсролын тэргүүлэгч Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Pearson байгууллагын англи хэлний хөтөлбөр Монгол Улсын хувийд 30 гаруй дунд сургууль, төрийн өмчийн бүх ЕБС,  4 их дээд сургуульд хэрэгжиж байна. 

Энэүү хөтөлбөр нь дэлхийн 80 гаруй улсын Засгийн газар, ажил олгогчид их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй 200 сая гаруй суралцагч судалж байна.. 

Монгол Улс Pearson BTEC мэргэжлийн хөтөлбөрийн мэдээллийн технологийн 3 дугаар түвшний хөтөлбөрийг төрийн өмчийн 5 политехник коллеж, 1 хувийн политехник коллеж, 1 хувийн дунд сургууль хэрэгжүүлж байна. 

Pearson BTEC мэргэжлийн хөтөлбөр нь 71 улсын Засгийн газар, 300 их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд жил бүр 1 сая суралцагч төгсөж байна. 

IEDC байгууллага нь HIPPO англи хэлний олон улсын олимпиадын Монгол дахь албан ёсны зохион байгуулах хороогоор ажиллаж байна. 

Олимпиадын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.hippo.mn сайтаас авна уу.