Have a question?
Message sent Close

Англи хэлний хөтөлбөр

Pearson бол 150 гаруй жилийн түүхтэй, Лондонд төвтэй дэлхийн боловсролын байгууллага. Тус байгууллага нь олон улсын хөтөлбөр, шалгалт, мэргэжлийн боловсролын хөтөлбөр зэрэг боловсролын салбарт хөтөлбөр, үнэлгээ, багшийн хөгжил, сертификат зэрэг цогц шийдлийг санал болгодог ба 200 орчим улсын 160 гаруй сая хэрэглэгчид үр шимийг нь хүртэж байна. 

Тус байгууллагын англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь хэвлэмэл сурах бичиг болон дижитал интерактив сурах бичгээс гадна багшид хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах бүрэн багц гарын авлага, дасгал даалгавар болон тестийн сан, үнэлгээний систем, багшийн хөгжил зэрэг бүгдийг багтаасан төдийгүй цогц системийн дагуу ажилладаг гэдгээрээ онцлог. 

Өнөөдрийн байдлаар, манай улсын хувийн 30 гаруй дунд сургууль, төрийн өмчийн бүх ЕБС, гурван их, дээд сургууль Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг судалж байна. 

Бага ангийн англи хэлний хөтөлбөр

Дунд ангийн англи хэлний хөтөлбөр